Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
М.Тулгат: Ажлын байрыг дэмжих зээл хаана, хэнд олгогдож байгаад бид хяналт тавина

Өнөөдөр Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Засгийн газарт "Дүн тавих" цаг – 4:11″ мэдээллээ хийлээ. Тус нам Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоног хангалтгүй ажилласан гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

АН-ын дарга М.Тулгат: Засгийн газар бүтэн жил хөл хорио тогтоон, цар тахлын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажилласан ч хангалтгүй байлаа. Улсын хэмжээнд 46800 хүн Covid-19-т өртсөн байдалтай Засгийн газар 100 хоногтойгоо золголоо. Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо эрс нэмэгдсэн. “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд 18.4 тэрбумын зардал гаргасан ч сөрөг үр дагавар авчирлаа.  Цар тахлын үеэр зарцуулсан 5.1 их наяд, гаднын тусламжийн 659 сая ам.долларын зарцуулалт одоог хүртэл шилэн биш байна. Манай улс 2020 оны төсөвт тодотгол хийхгүй явсаар байгаад цаг үеийн нөхцөлд тохироогүй ашиггүй зардал их гаргасан. 2021 оны эхний саруудад энэ байдлаар давтагдсаар байна. 10 их наядын төлөвлөгөө нь социализм руу ухрах, хувийн байгууллагуудыг хязгаарлах, сонгогчдын саналыг худалдаж авахад чиглэж байна. Улсын нийт гадаад өр 32.2 тэрбум ам.доллар болж өссөн байгаа нь өмнөх улирлаас өссөн байдалтай байна. 

Өнгөрсөн онд улсын төсөвт тодотгол хийлгүй, үр ашиггүй үрэлгэн цаг үеийн нөхцөлд тохироогүй төсөв мөнгөний асар их зарцуулалт хийсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 12.3 хувьд хүрч, бизнес эрхлэгчид сүйрлийн байдалд орлоо. Энэ оны эхний таван сард ч энэ байдал үргэлжилж байна. Мөн адил Ерөнхийлөгчийн сонгууль угтсан төсөв мөнгөний зарцуулалтад болгоомжилж байна.

Ажлын байрыг дэмжих зээл ойлгомжгүй, хүртээмжгүй байна. Энэ зээл хаана, хэнд олгогдож байгаад бид хяналт тавина" гэсэн юм.

Мөн тэрээр намын дотоод асуудлын талаар тайлбар өгөхдөө  "Нам гэдэг бол зөвхөн гэрчилгээ, тамга биш. Итгэл үнэмшилтэй хамтын оролцоо. Зөвхөн дарга гэж бичигдсэнээр биш хүлээн зөвшөөрөгдсөнөөр лидер болдог. Бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүх талаар хичээж ажиллана" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.