Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч Х.Баттулга “шүүх”-ийг өөрийн гарт байлгахын хүссэн

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр ТВ9 телевизийн "80 дугаар микрофон" нэвтрүүлэгт оролцлоо.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгатай ямар харилцаатай байгаа, яагаад хоорондоо маргаж, үл ойлголцол үүссэнийг тодруулж асуухад...

 Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлэхдээ "Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай сайхан хамтарч ажилласан. Санал нийлж олон ч ажил эхлүүлсэн, хийсэн. Би Х.Баттулгатай хувь хүний хувьд ямар нэгэн маргаан, асуудал байхгүй. Харин улс орны амин чухал асуудал, хөгжил дэвшил, хууль дүрэм хэрэгжих тухай асуудал дээр санал зөрөлдсөн, маргаантай асуудал байдаг.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн төрийн хуулийг зөрчиж болохгүй, зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Хэн нэгнийхээ эрх үүрэг, ажил руу хөндлөнгөөс орохгүй.  Бидний хамгийн эхний зөрчил Шүүхийн тухай хууль дээр илэрсэн. Ерөнхийлөгч шүүх засаглалыг өөр дээрээ барих гээд байдаг. Бүх шүүгчийг өөрөө томилж, үүрэг даалгавар өгдөг эрх мэдлээ авч үлдэх гээд байсан. Гэтэл бид шүүх хараат бус байж зарчмыг л баримталсан. Хэчнээн жил нэг хүнээс хараат шүүхтэй, прокурортой байх юм бэ. Шүүх, прокурор томилдог эрх мэдлээ тэрийгээ улстөрд ашигласан. Үүнийг Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар зогсоосон. Шүүхийн байгууллага бие даасан хараат бус байх ёстой гэдэг дээр бид хоёрын зарчмын санал бодол зөрсөн. Би Ерөнхийлөгчийн биш, сонгодог парламентын засаглалыг дэмждэг, Монгол Улс ч тэр зам руу яваасай гэж боддог. 

Ерөнхийлөгч  парламентын, Монгол Улсынхаа сөрөг хүчин байж болохгүй. Төр засаг буруу ажиллабал ард түмэн өөрөө сөрөг хүчин болдог. Гэтэл Ерөнхийлөгч нь сөрөг хүчин болж гудамж талбайд бусдыг уриалж, жагсаал цуглаан хийж, ард түмнийхээ эсрэг нэг хэсэг ард түмнээ турхирч байгаа асуудал төрийн тэргүүнээс гардаг зан авир биш, энэ нь хуулиар хориотой. Ерөнхийлөгч үүргээ, Үндсэн хуульд заасан эрх үүргээ зөрчиж болохгүй" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.