Уншиж байна...
Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ
Л.Оюун-Эрдэнэ: Газар тариалангийн салбарыг уул уурхайтай тэнцэхүйц хэмжээнд хөгжүүлэхээс өөр гарцгүй болоод байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт, чөлөөт бүсэд ажиллаж байна. Энэ үеэрээ Дархан-Сэлэнгийн бүс нутгийг илүү эрчимжүүлсэн бүс болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг онцоллоо.

Мөн эрчимжүүлсэн ХАА, газар тариаланг хөгжүүлэх цорын ганц бүс нутаг бол Дархан, Сэлэнгийн бүс нутаг. Ийм учраас бид төрөөс онцгой анхаарч ажиллана. Энэ ч утгаараа бидний яриад байгаа 100 төсөл арга хэмжээний нэлээд том хэсэг нь энэ бүс нутагт хэрэгжинэ гэж Ерөнхий сайд хэллээ. 

Тариаланчдын зүгээс зоорь, хүлэмжийн аж ахуйтай холбоотой ямар бодлого баримтлахыг Ерөнхий сайдаас тодруулахад... “Зоорийн болон өвлийн хүлэмжийн асуудал бол маш жижиг асуудал. Үүнийг шийдэж болно. Шийд гээд хэлчихсэн. Энэ бол бас л гал унтраах асуудал. Бидний зорилго маш жижиг болчихоод байна. Цаашид экспортлогч улс болно гэж том харах ёстой. Тухайлбал урд, хойд хоёр хөршийнхөө тодорхой хэмжээний стандартыг хангах хэмжээг бид хангаж чадвал дотоодын хэрэгцээ тэртээ тэргүй хангагдана. Газар тариалангаа хөгжүүлэх, атрын аян бол хийх л ёстой ажил боловч уул уурхайтай тэнцэхүйц хэмжээнд хөгжүүлэхээс өөр гарцгүй болоод байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч, орон нутгийн удирдлагууд, иргэд маань ч ойлгох хэрэгтэй. ХХААХҮЯ-ны өгсөн мэдээллээр хэдийгээр бид өргөн уудам газар нутагтай ч Сэлэнгэ, Дархан шиг ийм газар нутаг байхгүй. Яагаад гэвэл нийт газар нутгийн 0.6 хувийг эзэлж байгаа ч үржил шимтэй хөрс энд байна. Тиймээс бид энэ хөрсөө л хэрхэн яаж ашиглах вэ гэдэг л манай улсын туйлын чухал зүйл болж байна. Түүнээс биш дуртай аймаг бүрт хөгжүүлэх ийм үржил шимт хөрс бол байхгүй байгаа юм. гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.