Уншиж байна...
Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ
Голын эрэг дээр тоглож байсан таван настай хүүхэд живж, амиа алджээ

Хараа голын эрэг дээр тоглож байсан хүүхэд живж, амиа алдсан харамсалтай явдал болжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсгийн “Бургасан тохой” гэдэг газар өчигдөр бага насны хоёр хүүхэд “Хараа” голын эрэг дээр тоглож байгаад нэг нь голд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулж, 21:45 цагт осолдсон гараас 4.5 километрээс 5 настай, эрэгтэй хүүхдийн цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.

 

  • Цаг уурын байгууллага болон Онцгой байдлын байгууллагаас гаргаж байгаа мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх;
  • Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлаа хангах;
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих;
  • Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх (ялангуяа бага насны хүүхэд);
  • Хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг анхааруулж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.