Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Цогт: Би Б.Хурц гэдэг хүнтэй хамааралгүй учраас өнөөдөр хуралдааныг шийдвэрлэх гээд сууж байна

Өнөөдөр Улсын Дээд шүүхэд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг хянан хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. 

Улмаар шүүх хуралдааны эхэнд Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг "Шүүгч Б.Цогт ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай ойр дотно, гэр бүлийн найз гэж ярьдаг. Б.Хурц нарт холбогдох хэргийн холбогдогч есөн хүний хийсэн ажлын үр дүн. Түүнийг хэлэлцэх гэж байна. Энд ямар нэгэн байдлаар хувийн сонирхол байж болзошгүй гэж үзэж байгаа тул Б.Цогт өмгөөлөгчөөс татгалзаж байна" гэсэн юм. ТУс саналыг хохирогчийн ар гэр болох С.Оюуны өмгөөлөгч "Шүүгчээс татгалзах татгалзлыг дэмжиж байна. Хэргийг 2018 оны наймдугаар сарын 04-ний өдрийн тогтоолтой хэлэлцсэн шүүгч нь Цогт. Тиймээс өөрийнхөө шийдвэрлэсэн хэргийг дахин шүүнэ гэдэг нь боломжгүй, үндэслэлтэй гэж үзэж байна" хэмээн мэпэгдсэн. 

 

Тус асуудалд шүүгч Б.Цогт "Би Б.Хурц гэдэг хүнтэй хамааралгүй. Өмнө нь ч хэлсэн, одоо ч хэлж байна. Надад хувийн ашиг сонирхол байхгүй болохоор өнөөдөр хуралдааныг шийдвэрлэх гээд сууж байна. Төрийн албан хаагчийг ингэж гутаан доромжлохоо болих хэрэгтэй. Маргаан Дээд шүүхэд ирсэн цагаасаа хойш комьпютерийн программаар хуваарилагдаж ирдэг болохоос хэн нэг нь хуваарилаагүй. Надад энэ хэргийн үнэн зөв шийдэх хүсэл байна" хэмээсэн юм. 

Улмаар шүүх бүрэлдэхүүн саналыг хэлэлцээд, шүүгч Б.Цогтоос татгалзсан өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж авсангүй бөгөөд шүүх хуралдааныг хаалттай үргэлжлүүлэхээр болсон юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.