Уншиж байна...
Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ
ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмаа гавъяат эмч боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан төрийн дээд одон медаль хүртэх бөгөөд энэ хүндтэй эрхмүүдийн дунд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан халдвар судлаач эмч А.Амбасэлмаад Монгол Улсын Гавьяат эмч цол олгосон юм.

Тэрээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажиллахдаа ХӨСҮТ-д тасралтгүй 14 жил ажиллажээ. Энэ талаараа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Дундговь аймгийн арван жилийн сургууль төгссөн учраас бага нас маань хөдөө өнгөрсөн. Багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана.

Тэгж явсаар эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон. Анх Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна” хэмээн дурсаж байсан удаатай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.