Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Ч.Ганжавхлан: Амьдралдаа тэнгэрт гэрэлтэх сар хиртэх гэж сонсож байснаас миний эхнэрийн дотор сар хиртэнэ гэж төсөөлж явсангүй

 Ч.Ганжавхлан гэх залууг бид бүхэн "Дөрвөн урилга", "Лантуун дохио" ТББ, "JAck's coffee" болон "Ид шидийн орон"-ыг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүүтэй мэддэг. 

Тэгвэл эгэл жирийн Ч.Ганжавхлан бодит амьдрал дээр түшигтэй хань, халамжит аав бөгөөд саяхан хоёр ихэр хүүгээ өлгийдөн авч гурван хүүхэддтэй болсон юм. 

Тэрээр нярайлаад удаагүй байгаа эхнэртээ хань болонгоо шинэхэн аавуудад зориулсан хуудас ажиллуулдаг бөгөөд өөрт тохиолдсон хөгжилтэй зүйлсийг цувралаар хүргэж байгаа аж. 

Энэ удаад тэрээр “Сахиур аав”-тай таарсан 10 хөгжилтэй явдлыг бичжээ.  

“Сахиур аав”-тай таарсан 10 хөгжилтэй явдал буюу цуврал #2

Өө шинэ аав нь вайнөө, сүүмийн сүүмийн гэдэг шиг л сүүмийгээд суужийна. Өнөөдөр 4 дэх өдрөө сахиур хийгээд сууж байгаа бөгөөд, ер нь нээх хэлж яриад байдаггүй л болохоос аавуудад маш их хөгжилтэй зүйлс тохиолддог юм байна. 10 зүйл бичихээр шийдэв.

1. Үлдэгдэл хоолны мангас. Дөнгөж төрсөн ээж бол аль болохоор эргэлтээр ирсэн хоол ундыг маш сайн идээд унтаж амрах ёстой. Үлдсэн бүх ажил сахиур аавд оноогдоно. Эмч нар элдэв замбараагүй байдал, аяганд үлдсэн хоол нүдэнд нь харагдахад үнэн дургүй. Алив энийгээ цэвэрлэ, ямар замбараагүй суудгийн ! гээд л намжирдана. Тэгэхээр яахнав өнөө сахиур аав бүх хоолны үлдэгдэл, цайны үлдэгдэл бүх юмыг хамж шимж ходоод руу илгээж аяга шанагаа сулласаар сүүлдээ бараг тарган дээрээ таргалах шинж орж байна. Бас дотроо жирэмсэн ээжид хамгийн шим шүүстэй хоол л ирж байгаа тэгэхээр би бараг давхар тэнхрээд байгаа байх ухааны юм бодсон шигээ ккк
2. Ихэр хүүхэд учраас л яалт ч үгүй сахиур орсон болохоос сахиур ер нь бага ордог бололтой юм. Ээжүүд хоолондоо ! гэж коридорт цуурайтах чимээнээр баахан толгойгоо боочихсон ээжүүдтэй хамт аяга барьчихсан очерлож зогсох өөрийгөө бодохоор их инээдтэй
3. Унтах ба жингүйдэх. Үүр цайх, шөнө дунд болох, өдөр шөнө нээх хамаагүй болж зөвхөн хүүхэд сэрэх уйлах идэх буцаад унтах гэдэг үндсэн хэмнэл тойрогт 100 хувь шилждэг юм байна. Үүрийн 04 цаг гэхэд зүгээр л өдөр юм шиг халуун ус, хуурай сүү болчихсон яваадаа өөрөө гайхах бөгөөд сүүлдээ дасаж эхэлж байна. Хальт харсан чинь үүр цайж ч байх шиг, нэг харсан чинь эх нялхсын хашаанд бороо орж дахиад хартал цас бударч байх шиг … Хоёр хоёр цагаар хоёр хүүхдийг хооллох бөгөөд нэг хүүхэд 30 орчим минут мөөмөө идэж, идэж дуусангуут нөгөөх нь шууд залгуулаад иднэ. Энэ үйл явц хоногийн 24 цагт 12 удаа үргэлжилнэ, бас давхар зөндөө их эмчилгээ үзлэг, дусал тариа болно. Би энд сенсаацлаад сууж байхад ээжид нь ямар их ачаалал очиж байгаа нь ойлгомжтой.
4. Том жижиг халуун сав. Хаха энэ ёстой инээдтэй. Нэг л их халуун сав, халуунаа барьдаг усны савтай зууралдсан хүн болвөө би. Эмнэлэг руу цүнх оруулдаггүй дандаа даавуун тор орж ирнэ. Тэгээд л бараг 10 халуун сав дотор гортиг эргэнэ. Гэрт угаасаа тийм олон том халуун сав байхгүй болохоор миний кофены халуун барьдаг савнуудыг л хуваагаад цай, хоол хийгээд явуулаад байгаа бололтой. Сүүлдээ аль нь цайтай билээ, аль нь хонож орхив, гээд бүүр толгой эргэж орхино. Зарим нь гашилж ч байх шиг, зарим нь үнэр орсон ч байх шиг, зарим нь шимшин 6, зарим нь юмдүүжинтэй ккк ээжүүд сайн мэднэ дээ
5. Ёооё бурхан минь. Хүүхэд өлгийдөх, арчих, хувцас өмсгөх, памперс солих гэдэг том ажилд хэд хэд зүтгээд сэтгэлийн хат нугарсан байдаг юм аа. Жаахан л чанга хүрвэл бяцарчих гээд, хугарчих гээд байгаа мэт тэр жижигхэн гар хөл зөөлхөн бие … Ий ий … Хүйсэн дээр нь юу ч байгаад байгаан, унагачих гээд эсвэл ямар ч хамаагүй юм ирээд мөргөчих гээд байгаа мэт салгалсан юм л хөлс цуваад дууссан бөгөөд аль болох энэ ажлаас зугтаж бусад ажилд зүтгэж явна өө
6. Хэн нь хэн бэ ? “Үр минь” гэчихсэн хоёр ижил жижигхэн малгайтай усны дусал шиг адилхан нярайг заримдаа ялгахгүй будилж орхино. Нэлээн нойрмоглосон шөнө дунд бол энэ нь мөөмөө идлүү эсвэл энэ нь идлүү ? Энэ нэмэлт сүүг одоо хэнд нь өгөх билээ яалаа гээд гайхаж зогтусна. Энэ явдал цаашдаа томроод гүйгээд ирэхээр нь яаж үргэлжилэхийг би үнэхээр таашгүй. Заримдаа хөөе будилуу аав минь гэх шиг нэг нүдээрээ намайг харж марцан үнэн марзан
7. Эхнэрийн өвдөлт. Их сонин сонин зүйл сонсож сууна өө. Савны агшилт, умайн өргөн юу юу ч гэнэв. Жишээ нь энэ хамгийн чухал тан болох “Шимшин 6” тайлбар дээр сарын хирийг илрүүлэх чадалтай гээд биччихсэн байгаа юм. Амьдралдаа тэнгэрт гэрэлтэх сар хиртэх гэж сонсож байснаас миний эхнэрийн дотор сар хиртэнэ гэж төсөөлж явсангүй ккк. Домгийн домгийн …
8. Миний хүү ... Энэ цаг үе бол улс даяараа корона хэмээх аюулт тахалтай тэмцэж цагаан нөмрөгтэй баатрууд болох эмч нарынхаа ачаар түүнийг даван туулж яваа онцгой үе билээ л. Энд орж ирээд улам л эмч нартаа талархах, бахдах сэтгэгдэл нэмэгдэв. Авдаг цалин, бусдын эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй хичээн зүтгэх хоёр зураглал эсрэг туйл мэт … Дандаа л миний хүү гэж ярина … Би энд нэг хүүхэдтэй болчих гээд будилж суудаг, намайг эмч нар маань миний хүү гээд байдаг ккк. За тэгээд онцгойлон энэ нярайн тасаг бол мэдрэмж сэтгэл шаардсан маш чухал ажил байна лээ. Баярлалаа
9. Шалдка. Жирэмсэн эхчүүд салхи авахуулж болдоггүй болохоор аль ч өрөөний цонх нь онгойхгүй бас халуун. Ер нь бүхчимийг тэвчиж чаддаггүй надад бол ганц хэцүү юм агаар салхи л байна. Нэг шорт олж өмссөн бөгөөд дээгүүрхи футболкоо бол байсхийгээд л тайлна. Тэгээд л гэнэт нэг сувилагч эмч орж ирэхээр нь яаран дээгүүрхээ сандран өмсөхчөөн аядах ба би ч өөрийгөө хажуугаас нь харвал их инээдтэй харагдах байх.
10. Сүүмийн сүүмийн. Хаяа эхнэрийг хоёр хүүхдээ хөхүүлээд дуусахад нь харвал үс мүс нь сэгсийчихсэн нөгөө дэлбэрцэн гэдэг шиг хөгжилтэй өхөөрдөм харагдах бөгөөд дотроо шоолонгуй нооль орохдоо өөрийгөө толинд харвал бүр аймар дэлбэрцэн бараг би төрчөө юу гэлтэй өвөөлж шиг гачин юм харагдаж цочооно, хуурай сүү мүү хацар дэар наалдцан ч байх шиг. Би ч энэ хүний хажууд янцаглахыг л хийж байгаа амьтан шүү дээ. Ирээдүй шууд нүдэнд харагдав. Энэ хоёр дээр нэмээд дахиад нэг хүү гурвуулаа нийлээд намайг мишок болгож зоджийна энэ тэр гэж төсөөлөгдөв. Энэ гурвын ачаа памперс хоол хувцас, машины суудал гээд л нэг жаахан хөдөлгөөн хийхэд бараг айл нүүж байгаа аятай нүүгэлтсэн их юмтай нөхдүүд явах байхдаа ккк

Заза ингэж бичиж суудаггүй л болохоос хүн бүхний туулдаг, олон хүний хэдийн туулаад өнгөрсөн танил зураглал байх. Хэдүүлээ хамтдаа ирээдүйн Монгол улсын нэг бүтэн үеийг бүтээж байгаа хамгийн чухал ажил гэж бодоод л сүүмийгээд байж дээ. Үнсий аавуудаа !

Шинэ аав
2021.05.14 – Эх нялхас

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.