Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хүүхдийн тоглоомын 470 талбайг зайлшгүй засах шаардлагатай байна

Нийслэлд 1100 гаруй тоглоомын талбай байгаагаас стандартын шаардлага хангахгүй 600 гаруй, аюултай, нэн даруй засах шаардлагатай 470 талбай байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр, “Тоглоомын талбайг засаж эхэлсэн ч төсөв хүндрэлтэй байна. 900 сая гаруй төгрөг байвал тоглоомын 340 талбайг засах боломжтой. Нөөц боломжоо ашиглан СБД 53, ХУД тав, СХД 31, ЧД найман тоглоомын талбай засаад байна. Энэ нь нийт засах шаардлагатай талбайн 34 хувь. захын гурван дүүрэгт 30 гаруй тоглоомын талбай байна” хэмээв.

СХД-т тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай, цаашид хүүхдийн гулгуурыг төмөр, эсвэл модоор хийх шаардлагатайг албаныхан хэлж байв. Баянгол дүүрэгт тоглоомын 160 талбай  байгаагаас 50-д нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай бөгөөд 60 орчим сая төгрөг төсөвлөж, засвар хийхээр төлөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.