Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Энхбатын улс төрөөс гарч, орсон он жилүүд

 “Сорос”-ын сангийн тэтгэлэгт Форум нэвтрүүлгээр олноо танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн “Датаком”-ын Д.Энхбат улс төрд орж, гарсан түүхтэй нэгэн. Тэрээр Монголын Ногоон намаас 2009-2012 онд 25 дугаар тойрог буюу Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 2012 оноос эхлэн дахин улс төрд байхгүй. Миний байх газар биш байна гэж өөрөө зарлаад тэрээр улс төрөөс явж буй гэдгээ олон нийтэд ил илэрхийлэх болсон.

Тухайн үед ИЗНН-ын гурван даргын нэг болох Д.Энхбатыг намаас нь шахаж гаргалаа гэх шүүмжлэлд өртсөн тус намын С.Дэмбэрэл ярилцлагадаа “Д.Энхбат надад хэлэхдээ өнгөрсөн дөрвөн жил парламентад намаа төлөөлж ганцаараа суулаа. Парламентад цөөхүүлээ суух дэмий юм байна. Би УИХ-д суугаад шал дэмий 4 жилийг үрлээ. Ингэж дахин цагаа үрмээргүй байна. Тиймээс УИХ-д нэр дэвшихгүй” гэж хэлсэн. Харин сонгуулийн дараа “Энэ улс оронд стратеги алга. Ийм байхад би намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлага ч алга  Тиймээс би татгалзлаа” гэж хэлсэн гэх ярилцлагыг С.Дэмбэрэл хэвлэлд өгч байжээ. Д.Энхбат нь 2014 онд хэвлэлд “Би парламентад суугаад хоёр дахь сонгуульд оролцоогүйгээ ухарлаа гэж боддоггүй. Парламентад суугаад тэнд шийдэл байдаггүй юм байна гэдгийг олж харсан. Одоо өөрийгөө вакцинжуулчихсан учраас улс төр, сонгууль гэж солиорч гүйлгүйгээр дараагийн ажлаа эхлүүлэх цаг нь болжээ” гэж ярьж байжээ. Д.Энхбатыг МНН, ИЗНН-ын даргын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү гэх яриа яригдах үед “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Мөнгөнд дуртай нь намын байраар битгий яв, бизнесээ л хий. Би дахиж эрх мэдлийн төлөө ажиллахгүй” гэх мэтээр хариулт өгдөг байв. Энэ 2021 онд “ХҮН”-ынхан Д.Энхбатад санал тавьснаар түүний үзэл бодол өөрчлөгдөж, улс төрд буцалтгүй эргэн орж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо илэрхийлэх болсон. Д.Энхбат “Би ардчиллын хүн.  Би Ерөнхийлөгчийн сонгуульд хууль ёсыг сахиж, итгэл зүтгэл гарган оролцох болно” гэх үгээ хэлж “ХҮН”-аас нэр өрсөлдөнө хэмээж байна.

Д.Энхбатад улс төрөөс явж буйгаа зарласан он жилүүд байсан бол түүнд буцан ирэх он жил буюу Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль байв.

 

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.