Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Клабхаус: С.Зоригийн аллагын талаар Ц.Элбэгдорж, Баабар нар өөрсдийн байр суурийг илэрхийллээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн аллага, Ц.Нямдорж юу хийв? Баабар гаргалгаа” сэдвээр клаб хаус”-т хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зочноор оролцож өмгөөлөгч Б.Мэргэн хөтлөгчөөр оролцсон юм. Ингээд та бүхэнд тус хэлэлцүүлэгт өрнөсөн асуудлыг тоймлон хүргэж байна.

Баабар: Тэр үйл явдал болсны маргааш бараг бүх нийслэлчүүд цуглачихаад ардын намын байр руу дайрах гээд байсан. Учир нь иргэд ардын намынхан л С.Зоригийг алсан байж таарна гэж үзэж байсан. Тэр үед Э.Бат-Үүл давхиж очоод “Та минь ээ больцгоо. Ингэж үймээн самуун үүсгэх хэрэггүй ээ. Ардын нам С.Зоригийг алсан юм биш шүү гэж хэлсэн. Угтаа бол бужигнасан олныг л зогсоож байгаа хэрэг л дээ. Гэтэл Ардын нам Э.Бат-Үүлийн үгийг “Ардын нам алаагүй ээ. Бид нар алчихсан юм аа” гэж ойлгосон. Тэр үед ийм л юм болсон.

С.Зориг алагдсаны дараа н.Доржзовд гэж савхин дээлтэй нөхөр маш их телевиз, сонинд яриа өгч байсан. Тэр нөхрийн хэлж байгаагаар Баабар С.Зоригийг алаад 5 цагт Япон руу нисээд явчихсан гэж хэлж байсан. Тэгээд энэ одоо юун нөхөр вэ? гээд  судлаад үзэхэд Н.Энхбаярын туслах байж таарсан. Баянгол дүүргийн хойд тойргийг хариуцсан нөхөр байсан. Тэгээд өглөө 5 цагт Япон руу ямар ч онгоц яваг юм. Тийшээ зугтдаг нь ч яаж байгаа юм. Зугтсан бол яах гэж ч эргэж ирсэн юм бүү мэд.  Тэгээд би н.Доржзовд гэж ямар нөхөр байдгийг судлаад үзсэн чинь Н.Энхбаярын туслах болж таарсан. Сүүлд сонирхоод хүнээр дамжуулаад судлаад үзсэн чинь тэр нөхрийн үгийг Н.Энхбаяр зааж өгөөгүй юм байна лээ. Цагдаагаар дамжуулаад манай Нямкаа зааж өгсөн юм билээ. Би бүр гайхсан. Бас нэг согтуу хүүхэн Ц.Элбэгдорж, Баабар, Э.Бат-Үүл гурав нийлж байгаад алчихсан юмаа гээд яриад эхэлсэн. Дараа нь Д.Мөрөн гэж цагдаагийн дарга нөхөр эд нар дотроосоо алчихсан бид нар гарч байж л илрүүлнэ гээд яриад эхэлсэн. Тэгж байгаад талбай дээр бас нэг үйл ажиллагаан дээр М.Энхсайхан алчихсан юмаа гээд л яриад эхэлсэн. Бид нар л бөөнөөрөө алчихсан юм шиг байгаа юм.

Манай шинэ Ерөнхий сайд Т.Чимгээгийн судас руу айхтар хар тамхи шахсан, бараг хүчиндсэн ёстой муухай бичлэг байна гээд яриад байсан. Гэтэл нөгөө бичлэг нь хууль дүрэмд захирагдсан ердийн гүйцэтгэх ажлын бичлэг байна лээ. Тэр хар тамхи таривал гүйж харайгаад аюул болно. Тэнд хлорфор юм уу эфирээр унтуулаад гар хурууны хээ, цусны шинжилгээ авч байгаа юм. Ийм гүйцэтгэх ажиллагаа хаана ч байдаг. Тэр гүйцэтгэх ажлыг хийсэн хүмүүс хууль дүрмээрээ явуулсан байна гээд ял зэм аваагүй. Гэтэл бичлэгийг нь эрүүдэн шүүлт гээд цацаад байгаа юм даа.

Ц.Нямдорж захиалагчийг илрүүлээд гүйцэтгэгчийг илрүүлдэг ч гэх шиг балай юм өөрөө ярьсан шүү. Тийм юм хаана ч байдаггүй. Захиалагч илрээгүй гүйцэтгэгч баригдсан хэргүүд өчнөөн бий. Ж.Кеннедийгийн хэрэг сүүлд Немцовын хэрэг гээд үйлдсэн хүмүүс нь баригдсан. Захиалагч нь олдоогүй байгаа шүү.

Ц.Нямдорж хуульч гээд л байдаг юм. Хуулийн анхан шатны ч ойлголт байхгүй. Орост 5 жил сурсан гэдэг юм. Орос хэл мэдэхгүй. Тэгээд нэг шантаажаар л яваад байдаг юм. Хойно тэгж шантаажлаад яваад байсан биш байлгүй дээ. Ямар учиртай юм ёстой мэдэхгүй, гайхаад л байдаг юм.

Та нар Ц.Нямдоржийн яриад байгааг нэг сонсоорой. “Ц.Амгаланбаатар шоронгоос Б.Содномдаржаа руу мессеж бичээд байсан. Ц.Амгаланбаатар чинь бичиг үсэггүй хүн яаж тийм их мессеж бичих юм” гэж ярьсан. Тэгснээ удалгүй “надад Ц.Амгаланбаатар маш урт захиа бичлээ” гээд үзүүлээд гүйгээд байгаа юм. Энэ хооронд утга авцалдаа байна уу?” гэсэн юм.

 

Ц.Элбэгдорж: “С.Зориг алагддаг өдөр би нэлээд орой болтол ажилласан. Бараг 11 цагийн үед намайг их тэнгэр рүү орох гэж байхад Д.Мөрөн утасдаад С.Зоригийг хутгалчхаж гэж хэлсэн. Би нэг бааранд ч юмуу сууж байгаад хутгалуулчихсан юм байх гэж бодсон. Тэгээд “хаана вэ” гэхэд “гэртээ” гэсэн. Маш хурдан машинаа эргүүлж дуудаад гэрт нь шууд яваад орсон. Тэгэхэд Д.Мөрөн надад нас барчихсан, орж болохгүй гэдэг зүйл юу ч яриагүй. Хүн найз нь хутгалуулчихлаа гэхэд шууд гэрт нь ороод туслахыг л бодно, эмч дуудсан уу? яасан ийсэн? гэхэд хаалганаас нэлээд зайтай бүтээчихсэн тийм л байдалтай байсан. Э.Бат-Үүл бас ирчихсэн байсан.

Тэгээд Үүл миний машинд суугаад ордон руу явсан. Малгайгаа мартчихсан байна шүү гэж н.Ганболдод хэлж байсан. Гэтэл Э.Бат-Үүлийн малгайгаар хэдэн жил улс төр хийж хутгаж байна вэ? С.Зоригийн хэргийн талаар ҮАБЗ хуралдаад бүх зүйлийг сонссон гэж ойлгосон. Үнэхээр шалгаад тогтоосон юм байна, нотлох баримтууд гарцаагүй юм байна гээд ойлгоцгоосон. Гэтэл хууль зүйн яамны харьяа байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас янз бүрийн бичлэг эвлүүлээд зохиол гаргаад удирдаад эхэлсэн. Би үүнийг зохиол гэж харж байгаа.

Ардчилсан холбоо эвслийнхэнд нэгнээ алах тийм ойлголт сэтгэлгээ байгаагүй. Тэгэхэд МАХН энэ хэргийг ардчилсан холбоо эвслийг унагахад ашиглая гэдэг сэдэл гаргаж ирсэн. Би Н.Багабанди Ерөнхийлөгчтэй яриад ҮАБЗ-ийг хуралдуулаад, хэргийг илрүүлэхэд л анхаарч байсан. Гэтэл энэ хэргийг АН-ыг хагалахад хэрэгтэй, сонгуульд ашиглах юм байна, ер нь нэг их илрүүлэх гээд яарах хэрэггүй юм байна гэдэг байдлаар ашигтай байдлаар улс төрд ашиглаж эхэлсэн.

2000 онд С.Зоригийн хэргийг улс төлжүүлж ардчиллынхан алсан гэж ойлголт өгсөөр байгаад МАХН 74 суудал авсан. Энэ хэрэг нь хэрэг биш үзэл суртал болж хувирсан. Ардчиллыг хүчгүйдүүлдэг, ардчиллын ололт амжилтыг сөргүүлдэг, ардчиллыг цус алдуулдаг хэрэгсэл болж хувирсан. МАХН 74 суудалтай болоод хэргийг илрүүлэх бүрэн боломжтой байсан. 

Энэ хэзээ нэг цагт шалгагдаж л таарна. Ер нь манай хуулийнхан энэ хэргийг сул тавьж байгаад сандраад байгаа хүмүүсийн мөрийг сайн харж авъя гэж бодож байгаа байх. Би тэгж олзуурхаж хуулийн байгууллагадаа итгэж байгаа” гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.