Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
Ч.Өнөрбаяр: Ц.Туваан одоо Ардчилсан намтай холбоогүй хүн болсон

М.Тулгатын Ардчилсан намаас өчигдөр энэ сарын 17-ны өдөр "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх"-ээс гаргасан шийдвэртэй холбоотой албан ёсны тайлбар мэдээлэл өглөө.

Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр: Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын талаас 23 өмгөөлөгч хөлслөн, дөрөв дэх удаагаа хойшлуулаад байсан Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, Ц.Тувааны гомдлоор үүсгэсэн Ардчилсан намын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлээд байсан анхан шатны шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 955 дугаар захирамжийг хүчингүй болголоо. Ингэснээр албан ёсны гэрчилгээтэй Ардчилсан намын тамганы албан ёсны үйлчлэл баталгаажлаа.
 
Ардчилсан намын тамгыг хүчингүй болгоогүй. Анхан шатны шүүхэд ямар нэгэн үр дагавар гарахгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэгтэй холбоотой асуудал нэг талдаа гарсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тамга олгодог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хэн төлөөлөх эрхтэй байна, энэ дагуу тамга олгосон. Тамганы үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн байсан. Ц.Туваан гэх хүн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүйг шүүхээс тогтоолоо. Цахим бүртгэлээс Ц.Тувааны нэрийг хассан, Ардчилсан намтай холбоогүй хүн болсон. Энэ асуудал хууль зүйн хүрээнд ямар ч ач холбогдолгүй болсон. Одоо хууль зүйн маргаан байхгүй, эцэслэгдсэн гэж ойлгож болно. Цаашид тамганы маргаан үргэлжлэхгүй.
 
Холын зорилго үгүй бол ойрын зовлон дуусахгүй гэж үг байдаг. Ардчиллыг дэмжигч мянга мянган гишүүд та бидний өмнө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах холын том зорилго байна. Бидний ялалт ба ялагдал нэг юм. Намын шинэ удирдлагын зүгээс Ардчиллыг дэмжигч мянга мянган гишүүд дэмжигчид, Ардчилсан намаас сонгогдож гарсан бүх нөхөдтэйгээ хамтран ажиллахад АН-ын удирдлагууд нээлттэй. Ардчилсан нам бол зөвхөн тамга тэмдэг, Улсын бүртгэл дээр тогтдоггүй. Бид нэг үзэл санаа, үнэт зүйлээрээ нэгдэж, түүнийгээ хамгаалж, том зорилгынхоо төлөө урагшаа харахыг уриалж байна” гэсэн юм.
 

Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Ц.Тувааны талаас тамганы маргаан эцэслэгдээгүй, анхан шатны шүүхээс ахин эхэлнэ гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн гэрчилгээнд үндэслэж тамга тэмдэг олгодог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хэн төлөөлөх эрхтэй байна тэр хүнд тамга тэмдэг олгох хууль журамтай. Энэ журмаар тамга олгосон байсан. Энэ тамганы үйлчлэлийг анхан шатны шүүгчийн захирамжаар хэрэг шийдэгдэх хүртэл түдгэлзүүлэхээр шийдээд байсан. Өнөөдрийн давж заалдах шатны шүүхээс энэхүү захирамж нь хуульзүйн үндэсгүй гэж үзээд хүчингүйд тооцох шийдвэр гарлаа. Ардчилсан намын тамганы хүчин төгөлдөр байдлыг хуулиараа бүрэн олгосон эцсийн шийдвэр гарсан гэдгийг намын гишүүд дэмжигчид маань зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Тамганы маргаан эцэслэсэн гэлээ. Нөгөө талтайгаа нэгдэх ямар нэг арга хэмжээ авч ажиллах уу?

-Танай манай тал гэж ярихыг хүсэхгүй байна. Бид нэг үзэл санаатай журмын нөхөд. Та бүхэн мэдэж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд зөвшилцөлд хүрэх бүх арга хэмжээг авч ажилласан. Энэ байр суурь хэвээр үргэлжилнэ. Гэхдээ бид хэзээ ч зарчимыг наймаалцахгүй. Бидний дунд хийгдэх аливаа зөвшилцөөн Ардчилсан намын Улсын дээд шүүх дээр бүртгэлтэй байгаа үндсэн дүрэмд заасны дагуу хийгдэх болно.

Дашрамд дуулгахад Ц.Туваан нь анхан шатны шүүхэд тамганы асуудлаар анх хандаж байх үед түүнийг Улсын Дээд Шүүхийн вебсайтад Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж тухайн үед Иргэний танхимын шүүгч байсан н.Сонинбаяр хууль бусаар бичүүлсэн байсан учир гомдлыг анхан шатны шүүх хүлээж авсан байдаг. Улмаар шүүгч Сонинбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс ёс зүйн хариуцлага хүлээснээр Ц.Тувааны мэдээллийг УДШ-ийн вебсайтаас хасч, АН-ыг төлөөлөх хууль ёсны эрхгүй гэдгийг албан ёсоор тогтоон шийдвэрлэсэн юм. Ер нь бол аливаа байгууллага шүүхэд "гомдоход" түүнийг албан ёсоор төлөөлөх этгээд л гомдол гаргадаг. Одоо анхан шатны шүүх рүү буцахад анх гомдол гаргаж байсан Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхгүй болсон учраас хэрэг цааш хэлэлцэгдэх үндэсгүй болж цуцлагдах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.