Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
НДШ-ийн 2 хувийн нэмэгдлийг зогсоох хуулийг 7-р сарын 1-нээс хэрэгжүүлэхийг дэмжив

УИХ- ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдрийн (2021.05.18) үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы тавдугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 9.5 гэснийг 8.5, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 9.5 гэснийг 8.5, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 12.7 гэснийг 11.7, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ 12.5 гэснийг 11.5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 12.5 хувиас гэснийг 11.5 хувиас гэж тус тус өөрчлөхөөр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгасан.

Хэрэв энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр бол хүндрэл учрах эсэхийг тодруулав. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих тохиолдолд 140,9 тэрбум орчим төгрөгийн нэмэлт зардал гарахаар байна. Харин долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд улсын төсөвт 94.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Баярсайхан нар уг хуулийг дагаж мөрдөх хугацааг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээг гурав хүртэлх хувиар бууруулах боломжтой эсэхийг тодруулж байв.

УИХ-ын гишүүн Г.Ганболд уг хуулийн төслийг боловсруулах явцад мэргэжлийн байгууллагын тооцоо болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан уг хуулийг долоодугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн П.Анужин уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх боломжтой эсэхийг тодруулж байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв.

Хуулийн төслийн хоёрдугаар зүйлд, энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан. Үүнтэй холбогдуулан төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-нээс эхэлж дагаж мөрдөхөд улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай, уг асуудлыг Засгийн газартай зөвшилцсөн болно гэлээ.

Ийнхүү хуулийн төслийн нэг, хоёрдугаар зүйлийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй ба санал хураалт явуулахад 85.7 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.