Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Сумъяабазар: Нийслэлийн зам байгууламж болон зорчих хөдөлгөөн сүйрлийн түвшинд байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааныг авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүч зэрэг нийслэлд тулгамдсан асуудлыг цогцоор нь хэлэлцэхээр болсон. Мөн хуралдааны үйл явц анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нээлттэй болж байгаа юм. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр  “Нийт тээврийн хэрэгслийн 54.1 хувь нь Улаанбаатар хотод авто замын хөдөлгөөнд оролцож байгаа. 2021 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын талаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн 400 орчим  мянган иргэдийн дунд судалгаа явуулсан. Судалгаагаар хотын иргэдийн дунд тулгамдаж буй гол асуудлаар замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээг нэрлээд, судалгаанд оролцогчдын 85 хувь нь авто замын түгжрэлийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж үзсэн.

Тиймээс хотын иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал нь нийтийн тээврийн хүрэлцээ, замын түгжрэл болоод байна. Нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 13 км/цагийн хурдтай байна. Оргил ачааллын үед 8.9 км/цагийн хурдтайгаар оролцож байна.

Дэлхийн стандарт 10 км/цагийг тэг зогсолт гэж үздэг. Тиймээс Улаанбаатар хотын хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд ирээд байна. Хөл хорио тогтоохын өмнөх Баасан гарагийн хөдөлгөөнийг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед тэг зогсолт болсон. 2010 онтой харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна. Нийтийн тээврийн зорчилтыг 33%, явган болон дугуйн зорчилтыг 3-5 ДАХИН нэмснээр түгжрэлийг 17-22% бууруулна” гэлээ.

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.