Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Оюун-Эрдэнэ: Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож, хөдөөгийн нэмэгдэл өгдөг болно

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэйгээр хэлэлцэж байгаа билээ. 

Улмаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Томоохон хотууд иргэдтэй холбоотой асуудлаа их барьж авдаг.

Нийслэлийн иргэдэд ямар хөнгөлөлт давуу эрх олгох вэ? нийслэлийн иргэн болж байгаа хүмүүст ямар шалгуур, татвар оногдуулах вэ? эсвэл нэг удаагийн төлбөр оногдуулах вэ?

Москва хотын жишгээр тус хотын иргэн болохоор шилжиж ирж байгаа иргэдээс нэг удаа 500 мянган рублийн төлбөр авдаг. Энэ нь бас л нэг хэлбэр. Эрх зүйн байдлын тухай хуульд иргэдийн эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр ямар зохицуулалт тусгасан талаар тодруулсан юм. 

Түүний асуултанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Татвартай холбоотой ямар нэгэн зүйл байж болохгүй гэдгийг зарчмын хувьд тохирсон байгаа. Нэг үгээр хэлбэл хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно.

Татвар болгон шатлалтай байна. Хэрвээ орон нутагт компанийнхаа оффисыг байгуулвал тэр нь илүү дэмжлэгтэй байх юм. Хотоос алсрах тусам илүү дэмжлэгтэй, хотод байвал одоо байгаа нөхцөл байдал хэвээрээ байна гэдэг агуулгаар эрх зүйн зохицуулалт явж байгаа" гэсэн хариултыг өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.