Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Нандинцэцэг: Хань минь ухаан орсон ч хөдөлж, ярьж чадахгүй байгаа

Улсын начин Э.Энхбат одоог хүртэл ухаан оролгүй 40 гаруй хонож байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Э.Энхбат начин ухаан орсон талаар түүний эхнэр Б.Нандинцэцэг мэдээлжээ. 

Тэрээр “Хань минь саяхан ухаан орсон ч ярьж, хөдөлж чадахгүй байгаа. Тархины гол багана нь гэмтсэн учраас гар, хөл нь ямар ч хөдөлгөөнгүй байна. Тархины гол багана гэдэг нь тархины зүрх гэсэн үг гэж эмч нар хэлж байна лээ. Хэдийгээр нүдээ нээж, бага зэрэг ухаан орсон ч бид баярлах болоогүй байна. Өөрийгөө илэрхийлж, ярьж, хөдөлж чадахгүй байгаа шүү дээ. Одоогийн байдлаар хүчил төрөгч, бөөр, уушги орлуулагч аппарат залгасан байгаа. Эмч нар хэлэхдээ “Тархины гол баганаас болоод хөдлөхгүй байгаа. Тэвчээртэй байгаарай. Босно, босохгүй гэдгийг нь шууд хэлэх боломжгүй” гэсэн. Ханийн минь төлөө залбирч, санаа зовж байгаа бүх хүнд талархаж байна. Удахгүй сайхан мэдээ дуулна гэж итгэсээр сууна. Сэхээний тасагт байгаа учраас биднийг оруулахгүй байгаа. Байнга цахимаар дүрс, зургийг нь харж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. 

Сануулахад, Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг дөрөвдүгээр сарын 2-нд зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-д эмчлүүлэхээр явсан билээ.

 эх сурвалж: Ergelt.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.