Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Нарангэрэл: Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийг хамгаалах газрын ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр " Вакцин бол ХХ зуунд нээсэн анагаах ухааны салбарт гарсан онцлох 10 нээлтийн нэг нь. Дэлхий нийтээрээ вакцин гэдэг бол халдварт өвчнөөс сэргийлэх ерөндөг гэж үздэг. Вакцин хэрэглэж эхэлснээс хойш дэлхий дахинд 20 гаруй халдварт өвчин манай улсын төдийгүй дэлхий дахинд бараг гарахаа байсан. Улмаар өвчнийг устгаж, жилд дунджаар 2 сая хүүхдийн амь нас эрсдэхээс сэргийлж байна. Халдварт өвчнийг бороо гэж үзвэл вакцин шүхэр юм гэж ярьдаг.  Энгийнээр бороотой үед шүхэргүй гарах нь ямар үр дагавартай байдаг билээ.

Дэлхий дахиныг хамарч удаан хугацаагаар үргэлжилж байгаа анхны цар тахал дэгдээд байгаа нь коронавирус. Үүнтэй холбоотойгоор жил гаруйн хугацаанд коронавируст халдварын эсрэг вакцин бүтээгдлээ. Одоогоор ДЭМБ-аас таван вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл өгөөд хэрэглэж байгаа. Манай улсад яаралтай горимд хэрэглэх вакциныг хэрэглэж байгаа. Цар тахлын дархлаажуулатын хувьд бусад дархлаажуулалтаас онцлог байгаа. Нэгдүгээрт хүндрэл, нас баралтаас сэргийлэх, хоёрдугаарт тархалтыг бууруулах, гуравдугаарт голомтыг богино хугацаанд цомхотгох гэсэн гурван үндсэн чиглэлээр дархлаажуулалтыг хийж байгаа.

Вакцин хийлгэсний дараа тодорхой хугацаа өнгөрсний дараа дархлаа тогтдог. Коронавирусний цар тахлын үед хоёр дахь тундаа хамрагдсаны дараа 14 хоног гэж байгаа боловч шинжлэх ухааны үндсэн дээр 21, 28 хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог гэж үздэг.

 

Манай улсад хэрэглэж байгаа “Синофарм” үйлдвэрийн “Vero Cell” вакцины хувьд идэвхгүй буюу микроб хор байхгүй учраас гаж урвал үзүүлэхгүй. Гэхдээ хавсарсан эмгэг байвал тухайлбал, зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, амьсгалын дутагдалтай хүмүүст хариу урвал илүү мэдрэгдэнэ. Тиймээс биеийн байдлаа бодитоор эмчид хэлэх ёстой. Жижиг гэлтгүй бүх зовууриа заавал хэлээд вакцин хийлгэх эсэхээ шийднэ. 

Вакцин хийлгэхийн өмнө 2-3 хоног биеэ бэлдэх, хийлгэсний дараа эмчийн зааврын дагуу гам барих хэрэгтэй. Мөн эрүүл агаарт гарах, тайван байх, унтаж амрах, чанартай хоол хүнс хэрэглэх гэх мэтээр дархлаагаа дэмжээрэй" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.