Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Н.Алтанхуяг: Хуульчдыг бэлтгэж байгаа систем буруу байна. Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байхав дээ

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. УИХ-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 7 бүлэг, 41 зүйлтэй төслийг боловсруулжээ.

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаагийн 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч бий.
Хуулийн төсөлд тусгасны дагуу хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх, шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалттай байсныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцохоор нэмж тусгасан байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хуульчдыг бэлтгэж байгаа систем буруу байна. Эчнээ оройн ангиар төгссөн хуульч гэж юу байхав дээ. Хуулийн бакалавр гэдэг ойлголтоос салж болохгүй юу. Орчин үед банкны мэргэжилтэнг математик болон физикийн салбараас бэлтгэж байна. Хуулийн бакалаврын бусад чиглэлээр сурдаг хүүхдүүдийн дундаас бэлтгэмээр байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Энэ удаа бид яг энэ асуудлыг хөндөж оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй гэдэг асуудлыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулж ирсэн. Бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалтыг мөн хуульд тусгасан. Эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор хуульчилсан. Хуульчдын холбоог байгууллагын хууль гэдэг утгаар харахаас илүүтэй энэ хуулийн үзэл баримтлалын гол агуулга бол хуульчдын өөрийн удирдлагын байгууллага, энэ байгууллагын боловсон хүчинг яаж бэлтгэх, яаж сонгон шалгаруулах, урт хугацааны сургалтад хэрхэн хамруулах, өөрийн удирдлагаа дотооддоо хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн ирээдүйн хуульчдаа ямар болзол шалгуураар сургалтын агуулгыг нь явуулах уу гэдэг агуулгаар хуулийн төслийн үзэл баримтлал бичигдсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.