Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Танилц: Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу явах иргэдэд үйлчлэх шинэ журам

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.

Энэхүү журам нь тавдугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ.Үүнд:

  • Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,
  • Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,
  • Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,
  • 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.
  • Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 


 


 


 


 


 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.