Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Энхбатыг тодорхойлдог Соросын сан олон улсад ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан бэ?

Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч "Датаком"-ын буюу Дангаасvрэнгийн Энхбат ч бас өөгүй цэвэрхэн хvн огтхон ч биш аж. Түүнийг Сосорын сангийн Д.Энхбат гэдгээр нь олон тvмэнд танигдсан.

Тэгвэл Д.Энхбатыг тодорхойлдог Соросын сан олон улсад ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан бэ?

Соросын сангийн үүсгэн байгуулагч Жорж Сорос нь дэлхий даяар хөрөнгийн зах зээл, санхүү бизнесийн салбарт гол тоглогчдын нэг, тэрбумтан билээ. Түүнийг улс төр, санхүү, тагнуулын хүрээллийн нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой гэж Олон улсын хэвлэлүүд бичдэг. Холбоотнуудаараа дамжуулан улс орны нууц мэдээлэл авч, түүнийгээ өрсөлдөгч улсад хэдэн тэрбумаар нь зарж ашиг олдог хэмээдэг.

  • Франц улсад 2002 онд Жорж Соросыг орлого олох зорилгоор улсын нууц мэдээллийг худалдаж авсан гэж буруутган 2,2 сая евро төлөх торгууль ногдуулсан юм. Шүүхийн үзснээр тэрбумтан нууц мэдээллийн ачаар Францын "Societe Generale" банкны хувьцаанаас хоёр сая ам.долларын ашиг олсон гэжээ. Энэ мэтчилэн Соросын сангийн эзний нууц мэдээлэл болон хууль бус үйл ажиллагаатай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй. 
  • 2015 онд Оросын Ерөнхий прокурорын газраас тус байгууллагыг ОХУ-ын Үндсэн хууль, улс орны аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж байна хэмээн дүгнэж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан. 
  • Мөн Унгарт Жорж Соросыг улс орныхоо нийгэмд асар их хор хохирол учруулсан гэж үздэг. Улмаар түүнийг эсэргүүцэн "Соросыг зогсоо" хэмээх албан бус нэртэй хуулийн төсөл хүртэл 2018 онд боловсруулж баталж байжээ.
  • 2018 онд Туркийн ерөнхийлөгч Эрдоган уг сангийн үүсгэн байгуулагч тэрбумтныг улс үндэстнийг нь хагаралдуулж, эмх замбараагүй байдалд уриалан дуудсан, өдөөн турхирсан гэж үзэж тус сангийн үйл ажиллагааг улсдаа хориглох шийдвэрийг гаргасан. 

Дээр дурдсан жишээ баримтуудаас хилийн цаана юу болж байгааг үл анзааран, гадны гэх зүйлсийг тахин шүтэх үзэл оршсоор байгааг анзаарах хэрэгтэй болов уу. Тэтгэлэгт хөтөлбөр, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл гэх нэрийдлээр цаана нь ямар зорилго, ашиг сонирхол байгааг анхаарч үзэх шаардлага зарим орны жишээнээс харагдаж байна.

Ямартай учир мэдэх зарим хvн "Соросын сангаар угжуулан байж хvн болсон энэ Д.Энхбат улстєрч болчихоод ард иргэдийн амьдралыг сайжруулна гэж юу байх вэ, Соросын санг Монголын төрд бүү ойртуул гэж" хэмээдэг билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.