Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ: Ерөнхийлөгч хориг тавьснаас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үйлчлэл зогсох уу?

УИХ-ын чуулганы үдээс хойшхи чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн оны 12 р сард УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн хоёр заалт үндсэн хууль зөрчсөн байна гэж цэц дүгнэлт гаргасан. Улмаар цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авч энэ оны дөрөвдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулан баталсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан бөгөөд энэ хоригийг хүлээж авах боломжгүй гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн билээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Энэ Ерөнхийлөгчийн хориг дээр тавигдсан хоригийг зарчимын хувьд дэмжиж байна. 2021 оны 4-р сарын 29-ны өдөр батлагдсан Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хууль үйлчилж эхэлсэн үед хориг тавьсан тохиолдолд хуулийн үйлчлэл зогсдоггүй. Ерөнхийлөгчийн хориг 5-р сарын 6-нд тавьсан. Ерөнхйилөгчийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт 4-р сарын 30-аас хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр хориг тавигдсан ч нэмэлт өөрчлөлт орсон хууль үйлчилж байгаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгчийн хориг бол УИХ-ын баталсан хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө алдаа гарсан бол засаж залруулах боломж олгож, УИХ-ыг хянаж байгаа хэлбэр юм. Хоригийг эргээд УИХ хэлэлцэж байгаад нь үүний үндсэн  зарчим оршдог. Хуулийн дагуу УИХ-ын баталсан хуулийг ёсчилж ирүүлснээс хойш таван хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавина гэдэг заалт бий. Ерөнхийлөгчийн хоригийг авсан, аваагүйгээс хойш хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл өнөөдрийн болоод байгаа үйл явцыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаад байгаа. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хориг тавьснаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд түр түдгэлзсэн байгаа.

Ингээд Байнгын хороодын зүгээс гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад vанал хураалтад оролцсон гишүүдийн 86.4 хувийн саналаар хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үлдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.