Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар цахим уулзалт хийлээ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгааны үед анхаарах асуудлаар цахим уулзалтыг  өнөөдөр /2021-5-20/ зохион байгууллаа.

Уулзалтад төрийн холбогдох байгууллагууд, сонгуульд нэр дэвшигчдийн сонгууль эрхэлсэн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран цахим уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, сонгуулийн сурталчилгаа ирэх долоо хоногт эхлэх гэж байгаатай холбогдуулан сурталчилгаагаа хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад анхаарлаа хандуулахын сацуу сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдод мэдээ, мэдээллийг хүргэхдээ үнэн бодит, тэнцвэртэй байх зарчмыг баримтлан ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтад Үндэсний аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож сонгуулийн сурталчилгаа явуулахад анхаарвал зохих асуудлууд тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрөгдсөн ямар арга хэлбэрүүд байгаа,  сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчил, гомдол хэрхэн гаргах, маргаан үүсгэх, түүнийг шалган шийдвэрлэх харьяалал, баримтлах журам, радио, телевиз болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа хэрхэн явуулах зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийлээ. Түүнчлэн сонгуулийн зардал, тайлан гаргахад мөрдөх журмын талаар аудитын байгууллагаас мэдээлэл өгч намуудын төлөөллөөс сонирхсон асуултуудад тодорхой хариулт өгсөн юм.

эх сурвалж: СЕХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.