Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МАХН татан буугдаж МАН-д нэгдэх шийдвэр гаргажээ

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН улс төрийн ёс зүй гаргаж МАН-тай нэгдэхээр болсон хэмээн мэдэгдэж байсан. Харин өнөөдөр тус нам татан буугдаж МАН-тай нэгдэхээр болсон талаар МАНХ-ын дарга Н.Энхбаяр мэдэгдлээ. 

Тэрээр "МАН, МАХН нэгдэх шийдвэрийг гаргахад анхан шатны байгууллагын гишүүдээс саналыг нь асуусан. МАХН-ын анхан шатны байгууллагатай хамтарч, зарим дүүргүүдэд хурал зохион байгуулсан. МАН, МАХН хоёр нэг түүхтэй, нэг үзэл баримтлалтай нам. 10 жилийн өмнө хоёр өөр үзэл баримтлалтай болсон учраас хоёр нам болсон. МАНАН гэдэг улс төрийн үзэгдэл Монголд байж болохгүй.

Сүүлийн үед энэ үзэгдлийн хор уршгийг олон хүн мэдэрсэн. Ингээд манай намын гишүүд МАНАН гэсэн үзэгдлийн эсрэг боссон.

2009 онд Оюутолгойн гэрээг биднийг шүүмжилж байхад нийгэм ойлгоогүй. 10 жилийн дараа тухайн гэрээг үнэхээр луйвар, засахаас өөр аргагүйг ойлгосон. Мөн Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой гэсэн шүүмжлэлийг манай намаас олон жил гаргасан. Эрдэнэтийн 49 хувийн луйвар булхайг МАН, МАХН хамтын хүчээр таслан зогсоосон. Хууль, шүүхийн луйврыг мөн л олон жил ярьсан. Олон хүн баригдаж, хэлмэгдсэн. Үзэл баримтлал, түүхийн хувьд нэг улс төрийн хоёр хүчин нэгдэж байна. Тавдугаар сарын 16-ны өдөр гаргасан нам нэгдэх шийдвэрээ ажлын 5 хоногт багтаан Дээд шүүхэд хүргүүлж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нэгдэж байгаа нь эв нэгдлийг эхлүүлэхтэй холбоотой. Эв нэгдлийн үлгэр жишээг өөрсдөө үзүүлье гэж бодсон.

Мэдээж хэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Гэхдээ өнөөдөр албан тушаалаа тохирсон зүйл байхгүй. Намын албан тушаалд МАХН-д квот өгсөн. Ойролцоогоор 30 орчим хувь ч гэдэг юм уу. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд 8, бага хуралд 110, нийслэл, аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус тус 6, сумын болон дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр 4 хүн очно. Улсын хэмжээнд намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2,100 орчим хүн ажиллана.

Энэ бол намын дотоод асуудал. Төр засгийн асуудлын хувьд орон сууцны төсөл, өргүй Монгол, бага хүүтэй зээл олгох зэрэг ажилд МАХН-ын хүмүүс мэдээж хэрэг дайчлагдана. Тухайн асуудлыг шийдэхэд ямар хүмүүс ажиллах вэ гэдгийг хоёр талын ажлын хэсэг гарч шийднэ. МАХН, МАН-аас тус тус 5 хүнтэй ажлын хэсэг бий. Манай намаас би даргална. МАН-аас мөн намын дарга нь даргална. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараагийн дарга нь ажлын хэсэгт орно.

Бидний энэ хамтыг ажиллагааг 2024 он гэж төсөөлж байна. Үүний дараа энэ үйл ажиллагаа дуусаад цаашид нэг нам болсон болохоор ажлын хэсэг байх шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Бага хурал, Удирдах зөвлөлд ажиллахгүй. Өөрийн нэрээ татаж байгаа. Залуучууд ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх ажилд санаа бодлоо хуваалцана.

Намын нэрийн хувьд МАН, МАХН гэсэн нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ гэж тохирсон" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.