Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах хүсэлтийг СЕХ-нд хүргүүллээ

АН-аас өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах хүсэлтийг СЕХ-нд хүргүүллээ. Тус шаардлагыг СЕХ дээр АН-ын дарга М.Тулгат, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өөрсдийн биеэр хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байх магадлалтай ноцтой мэдээлэл гарч байна. Манай намын ээлжит мэдээллээр энэ талаар нотлох баримт гаргасан. Төрийн сонголтыг санал тоолох машинд нөлөөлөх аргаар явуулж, хэрэг үүсгээд, хохирогчгүй хэрэг гэж хаасан талаар мэдээлсэн. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн иргэдийн оролцоотой, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй Онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой болох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах шаардлагыг тавьж байна" гэсэн юм. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Ардчилсан намын дарга М.Тулгат даргын хэлсэн шаардлагыг онцгой анхаарах асуудал. Сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, луйвраар хийж байна гэсэн яриа гарч байсан. Энэ бүгдийг өнгөрсөнд нь орхиж явсаар байгаад төрийн эрх мэдлийг хууль бусаар, луйвраар авч буй жишиг тогтлоо. Тийм юм бол ардчилалаар яах юм бэ гэдэг асуудал тавигдаж байна. Ийм нөхцөл байдлыг засах ёстой. Одоо энэ байдалтай эвлэрэхгүй. Ардчиллыг хүсдэг, дэмждэг ард түмнээ хуурсан их ноцтой үйлдлийг гаргасан" хэмээн мэдэгдлээ.

Харин тус намын дэд дарга Ц.Оюундарь "Хохирогчгүй хэрэг гэж байж болохгүй. Сонгуульд нэр дэвшигчид хохирогчид. Албан ёсоор АН-аас нэхэмжлэл гаргасан байхад хариуг нь өгөхгүйгээр хохирогчгүй гэж хаасан байна. Энэ хугацаанд СЕХ олон нийтийн эргэлзээг тайлж чадвал бид сонгуульд оролцоно" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.