Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд Хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулжээ

Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан Түр хороо байгуулж байгаа юм байна. Түр хороо нийслэлд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах бөгөөд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц, гаргалаа олох, эрх зүйн хэм хэмжээг олгох чиглэлээр ажиллана. Мөн нийслэлийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг сайжруулахад дэмжин тусалж, хянан шалгах хоттой холбоотой өмчийн тухай хууль, нийслэлийн эрхзүйн байдлын тухай гэх мэт хуулиудыг хэрэгжүүлэх, өөрчлөх чиглэлд ажиллах юм байна.

УИХ-ын гишүүн, Ж.Сүхбаатар: УИХ-аар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ удаа хуулийн нэрийг өөрчилж, Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль болгоно. Түр хороо байгуулагдахын ач холбогдол нь Түр хороо албан ёсны шийдвэр гаргадаг, албан ёсоор чиглэл, үүрэг даалгавар өгдөг. Бид бүхэн ажлаа ард түмэндээ тайлагнана. Түр хороо хотын түгжрэлийг шийдвэрлэхэд УИХ-аас эдийн засаг, эрх зүйн хувьд бүх талаар дэмжиж ажиллана гэв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Түгжрэлийг шийднэ гэдэг бол нийгэм, эдийн засгийн олон асуудлыг давхар шийднэ гэсэн үг. Улаанбаатар хотын 67 хороонд сургууль, цэцэрлэг байдаггүй. Сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авахаас түгжрэл үүсдэг. Хотын явган хүний болон дугуйн замын гадаадын улс орнуудын стандартад хүргэх, хотын аль ч дүүрэг, хэсэгт амьдарч байсан нэг стандартын үйлчилгээ авах боломжоор хангаснаар Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж чадна гэж харж байна. Нийслэлийн 200 мянга гаруй иргэн гэр хороололд амьдарч байна. Эдгээр өрхийн 50 мянгыг нь л дэд бүтцэд холбох боломжтой. Харин бусад 150 мянган өрхийг орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Ингэхгүйгээр ойрын 20-30 жилдээ хотын гэр хорооллыг дагасан асуудлууд шийдэгдэхгүй нь. Бид Засгийн газар болон Улаанбаатар хоттой хамтарч, тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрүүдийг гаргаж ажиллана. Хөрсний бохирдол, гэр хороололд тулгамдсан асуудлыг давхар шийдвэрлэж ажиллана гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.