Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Бат-Эрдэнэ: Сонгууль болохоор л нэр дэвшигчдийн зүгээс санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг цацдаг

Сонгуулийн ерөнхий хорооноос саналын хар хайрцгийг хакердсан гэх асуудлаар мэдээлэл өглөө. 

СЕХ-ны хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: "Өчигдөр АН-аас санал тоолох төхөөрөмжид хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй гэсэн шаардлага, хүсэлтийг өгсөн. Бид энэ бичгийн хувийг Тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байгаа. Энэ нь цаанаа Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах зорилготой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа байж магадгүй гэдэг үндэслэлээр нийслэлийн прокурорын газарт мөн хандсан.

Ер нь сонгууль болохоор санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн, мэдээллийг улс төрийн нам эвсэл, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн зүгээс цацдаг. Яг үнэндээ энэн 2012 оноос хойш санал тоолох төхөөрөмж буруу ажиллалаа гэсэн бодитой нэг ч баримтыг гаргаж ирж байгаагүй. Гэхдээ тодорхой нь мэдэгдэхгүй, хүнээр юм яриулдаг ч юм уу? эсвэл гэх мэт янз бүрийн юм гаргадаг. Үүнд тодорхой хэмжээгээр цэг тавих ёстой гэж бид үзэж байгаа. Мөн хэвийн явуулж байгаа сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааг алдагдуулж байгаа, эсвэл сонгууль зохион байгуулалтын хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагааг илт худал мэдээллийг олон нийтэд тарааж байгаа энэ үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шижтэй үйлдэл байж болзошгүй гэдэг байдлаар СЕХ холбогдох байгууллагад хандах болно. 

СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан:  "2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж байгаа. Сонгууль болгоны үеэр болон санал хураалтын дүн гарсны дараа санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддаг. Тиймээс албан ёсны мэдээлэл өгч байна.

Санал тоолох төхөөрөмжийг ашиглах тоолондоо лицензийн төлбөрийг төлөөд явдаг. Хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй. Саналын хуудас бар кодгүй болж байгаа гэх ташаа мэдээлэл тараалаа. Санал тоолох төхөөрөмж бар кодыг таньж уншдаг. 2020 онд болсон сонгуульд гэхэд 18 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Тухайн нэр дэвшигч бүрийг нэг бүрчлэн танихын тулд бар код олгодог. 

Мөн манайд ажилладаг юм шиг, гэрээгээр ажил гүйцэтгэсэн мэтээр хоёр иргэн мэдээлэл тараасан. Тэр мэдээллийг тараасан хоёр хүний хувьд манайд ажиллаж байгаагүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

Автоматжуулсан төхөөрөмж маш их баримт үлдээдэг. Тухайлбал, цаасаар саналын хуудас үлдэнэ, саналын хуудсын зургийг СD дээр хуулаад үлдээдэг. Маш олон баримт үлддэг учраас хакердах боломжгүй. 
Өмнө нь хуулийн хүрээнд саналын хуудсын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд нэг ч удаа үр дүн зөрж байгаагүй. Энэ удаагийн сонгуулиар бүх саналын хуудсыг гараар тоолно. Үүнийг маш зөв гэж бодож байгаа. Сонгууль болгоны дараа хардалт үлддэг учраас 100 хувь гараар тоолоод баталгаажуулах нь зүйтэй" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.