Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мессэжийг олон нийтэд өгөх зорилгоор хар машиныг хакерддаг гэх дуулианыг түгээв үү?

АН-аас сонгуулийн хар машиныг хакердаж, санал луйвардсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлыг гарган ирж, Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах ёстой гэж мэдээлж эхлэв. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын нэр бүхий гишүүд “хар машиныг хакердаж болдог, 2020 оны УИХ-ын үр дүнг хакердсан. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль хүчингүй болох магадлал байгаа шүү” гэх мэтээр ярилаа. АН-ын бүлгийн гишүүд хэний дохиур зангаагаар үг хэлэв. 

Олон нийтэд өгч буй энэ мессэжээрээ АН-аас болоогүй сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэх ойлголтыг олон нийтэд өгөхийг зорьж байгаа бололтой. Хар машиныг хакердаж болдог гэдэг ойлголтыг нийгэмд тарааж, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэх нэрийдлээр улс төрийн жагсаал цуглаан эхлүүлж, ард түмнийг турхирахаар байна гэж сошиал орчинд олон нийт бичээд эхэлж. Сонгуулийн хар машиныг хакердах боломжгүй гэдгийг хуульчид яриад байгаа.

АН-аас сонгуулийн тогтолцоог буруутгаж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлэх үүднээс нэгэн залууг ашиглаж байна гэж байна.

Компьютер, графикч мэргэжилтэй н.Ган-Очир гэх залуу гэнэт гарч ирэн “Миний бие Монгол Улсын төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэмт хэргийн гэрч, хохирогч болсон. Энэ хэрэгт миний бие болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МАН-ын нэр бүхий удирдах албан тушаалтнуудын хамт цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан” гэж мэдээлсэн. н.Ган-Очир нь залилангийн хэрэгт удаа дараа холбогдож байсан гэнэ.

Ямартай ч АН-ынхан сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө залилангийн хэрэг хийдгээрээ алдартай нэгэн залууг олон нийтийн өмнө гаргаж ирж улс төрийн хар тоглоомоо эхлүүлж байгаа бололтой.

 

Б.САРУУЛ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.