Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Отгонтамир: Осол гаргасан жолооч хүүхдийг 2-3 буудлын цаана буулгасан, 5, 10 мянган төгрөг халаасанд нь хийгээд явсан тохиолдол гарч байсан

Сүүлийн үед явган зорчигчид гарцан дээр машинд мөргүүлж гэмтэх, амь насаа алдах тохиолдол маш их гарч байна. Тиймээс явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн 3, 40, 46, 141-р сургууль орчмын авто замын явган гарцад хяналтын камер байршуулжээ.

Тодруулбал, нийслэлийн 13-р сургуулийн арын замд авто машины улсын дугаар илрүүлэгчтэй хяналтын камеруудыг шинээр суурилуулсан байа. Энэ нь өдөр болон шөнийн цагт авто машины улсын дугаарыг тод харуулах тул зам тээврийн осол гаргасан болон дүрэм зөрчсөн жолооч нарыг илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцоход чухал ач холбогдолтой юм. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Зам тээврийн хэрэг ослын улмаас 2020 онд 2,718 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн. 1,000 гаруй нь явган зорчигч байна.

Тэр дундаа явган зорчигч зам хөндлөн гарч яваад гарцан дээр машинд мөргүүлж, гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдол их. Мөн явган зорчигчийг мөргөөд, ослын газрыг орхиж явах ухамсаргүй үйлдэл ч нэлээд гардаг. Харин улсын дугаар илрүүлэгчтэй камер нь осол гаргасан жолоочийг олоход чухал үүрэг гүйцэтгэнэ. 

Энэхүү камер нь манай улсад анх удаа ашиглагдаж байгаа бөгөөд эхний ээлжид дөрвөн сургууль харьяа дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэйгөө хамтран суурилуулна. Гарцан дээр хүүхэд мөргөхөд жолооч нь бууж ирээд хохирогчийг аваад явдаг. Хүмүүс ГССҮТ рүү аваад явж байна гэж боддог боловч үнэн хэрэгтээ 2-3 буудлын цаана буулгасан, 5, 10 мянган төгрөг халаасанд нь хийгээд явсан зэрэг харамсалтай тохиолдол бүртгэгдэж байсан. Харин камер суурилуулснаар энэ байдлыг таслан зогсооно" гэсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.