Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хүүхдийн төлөө санд 2 тэрбум 25 сая төгрөг хүлээлгэн өглөө

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд Монгол соёл-Монгол хүүхэд цахим тоглолт зохион байгуулагдсан. Энэ цахим тоглолтын үеэр 43 мянган хүний хандалтаар 2.2 тэрбум төгрөгийн хандив цугларчээ. Энэ мөнгийг Хүүхдийн санд өнөөдөр хүлээлгэн өглөө.  

Соёлын дэд сайд М.Батбаяр: Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Соёлын яамнаас санаачлан цахим хандивын тоглолт зохион байгуулж, 350 гаруй уран бүтээлчид оролцсон. Тухайн үдэш нийт 43 мянган хүний хандалттай, арилжааны таван банкны дансанд хоёр тэрбум 25 сая төгрөг цугларсан. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тусгай сан байгуулснаар цугласан хандиваа албан ёсоор шилжүүлнэ гэдгээ хэлж байсан. Өнөөдөр УИХ-аар хууль батлагдаж, шилжүүлж өгөхөд бэлэн болсон байна.

Энэ хугацаанд 1.1 га газрыг хотын захиргаанаас шийдвэрлэж, Хүүхэлдэйн театр, номын сан байгуулах барилгын загвар зургийг боловсруулж, батлагдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Сая он шилжих мөчид соёл урлагийнхан салбарын яамтай хамтран хандив цуглуулж, маш их хөрөнгө мөнгө цуглуулж, тэр мөнгөөрөө Хүүхдийн театр, Хүүхдийн номын сан байгуулахаар болсон. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нэлээд цаг орсон. Тэгэхээр тусгай санг хүлээлгүйгээр төрийн бус байгууллага байгуулж, хандивыг цуглуулсан. Хандивын мөнгөнөөс гадна Хүүхдийн төлөө фондод улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Төрийн тусгай сан өчигдөр /2021.05.21/ байгуулагдаж, албан ёсны 100900039503 гэсэн данс нээгдсэн. Засгийн газрын тусгай сангуудад нэмэлт өөрчлөлт оруулах хууль дөрөвдүгээр сарын 8-нд батлагдсан. Өнөөдөр Хүүхдийн төлөө фонд төрийн бус байгууллагад таван банкны дансад төвлөрсөн мөнгөн дүнг албан ёсны Хүүхдийн төлөө төрийн санд шилжүүлэх ажиллагаа болж байна.

Жүжигчин Г.Ундармаа: Таван банкны дансанд хоёр тэрбум 25 сая төгрөг хадгалагдаж байгаа. Өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч энэ данснаас гараагүй гэдгийг хэлье. Таван банкнаас тодорхойлолт авч, хүлээлгэж өгнө. Банкны хуулга гэхэд маш зузаан байгаа. Нийт 500, 300 сая, 38, зургаа, нэг сая гэх мэт төгрөгийн хандив өгсөн. Жишээлбэл, 1-5 сая хүртэлх мөнгө хандивласан 39 байгууллага, хувь хүн байгаа бол 2399 байгууллага, хувь хүнээс 1000 төгрөгөөс доош хандив өгсөн байна. Бас нэг ширхэг уран зураг хандивласан. Хамгийн гол нь хандив цугласны дараа хүмүүстэй холбогдож, баярласан талархсанаа илэрхийлсэн. Зарим хүмүүсийн хардаж сэрдэж байгаа шиг асуудал байхгүй.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.