Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЭМЯ: Дахиж хатуу хөл хорионд орох эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 684 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51931 тохиолдол боллоо. Улаанбаатарт шинээр 638 тохиолдол, хөдөө орон нутагт 41, эмнэлгээс таван тохиолдол бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагийн дотор 708 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Мөн дөрвөн хүн нас барлаа.

Улсын хэмжээнд нийтдээ 1 824 984 хүн вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан бол 731 293 хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Одоогоор 300 мянга гаруй иргэд вакцины нэгдүгээр тундаа хамрагдаагүй байна. 18-19 насныхан вакцины идэвхи муутай байна. Харин 18 хүрээгүй 17 настай хүүхдүүдэд вакцин хийх талаар ЭМЯ судалж байна.

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: Тохиолдлын тоо өндөр байвал дахин хатуу хөл хорионд орох эрсдэлтэй. Тиймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ барьж, вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдъя" гэлээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.