Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
У.Хүрэлсүх: Баялгийн сан байгуулж, иргэддээ ногдол ашиг олгоход анхаарал тавьж ажиллана

Сонгуулийн ерөнхий хорооноос Монголд Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр үнэмлэх гардуулж байна. Улмаар нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх учиртай.

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авлаа. Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар үнэмлэхээ авах юм. 

 

Үнэмлэхээ гардан авсны дараа У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Надад итгэл хүлээлгэсэн намын нөхөд болон ард иргэддээ талархаж байна. Мөн нэр дэвшиж байгаа С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа амжилт хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийг зөвхөн Монголчууд биш дэлхий нийтээрээ анхаарч байгаа. Сонгуулийн дүнг ард иргэд төдийгүй олон улс ажиглаж байгаа. Тиймээс сонгуульд өрсөлдөж байгаа болон сонгуулийн кампанит ажилд ажиллаж байгаа хүмүүстээ ил тод, шударга өрсөлдье гэж уриалж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн. Энэ бол маш хариуцлагатай алба. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллана. 

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын шинэчлэхэд тусгайлан анхаарна. Хүн биш хууль засагладаг төртэй болох ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.

Дээр нь  улс, үндэсний эв нэгдлийн асуудлыг ард түмэн хөндөж, ярьдаг болсон байна. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Тиймээс улс орны эв нэгдлийг илэрхийлэг, сахин хамгаалагчийн хувиар ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Түүнчлэн Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Байгалийн баялаг гэдэг бол хэн нэг хүний хийсэн бүтээгдэхүүн биш. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тэр утгаараа монголын иргэн бүр байгалийн баялагаас ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс баялгийн сан байгуулж, түүнээсээ бүтээн байгуулалтуудаа санхүүжилт, иргэддээ ногдол ашиг олгодог байхад анхаарал тавьж ажиллана.

Дараагийн асуудал бол гадаад харилцааны ажил. Төрийн тэргүүний нэг чухал ажил нь гадаадад улс орноо төлөөлөх явдал байдаг. Энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн болно. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон гадаад улсад Монгол Улсын олж авсан нэр хүндийн улам өргөжүүлэхийн төлөө бүхий л боломж нөөцөө зориулан ажиллах болно.

Гуравдугаарт, Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг байгуулж, улс орныхоо бүтээн байгуулалтыг хийж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна. Дараа нь гадаад бодлого. НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.

Дөрөвдүгээрт, Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.