Уншиж байна...
Алба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ
ЗУРГААН жилийн бүрэн эрхтэй ЗУРГАА дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Монгол Улсын Үндэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ЗУРГААН жилийн бүрэн эртэй зургаадах Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүллээ. Харин АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар өрсөлдөхөөр болж үнэмлэхээ гардаж авч, сурталчилгаагаа эхлүүллээ.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” уриатайгаар сонгуулийн сурталчилгааг эхлүүлж байгаа бол АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол” гэх уриатай ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” уриаг дэвшүүлж байна.

У.Хүрэлсүх:  “Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог, эрх зүйт төрөө бэхжүүлнэ. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаална. Байгалийн баялаг бол бурхны хишиг. Тэр утгаараа монголын иргэн бүр байгалийн баялагаас ижил тэнцүү хүртэж байх ёстой. Тиймээс баялгийн сан байгуулж, түүнээсээ бүтээн байгуулалтуудаа санхүүжилт, иргэддээ ногдол ашиг олгодог байхад анхаарал тавьж ажиллана.” гэж ярилаа.

С.Эрдэнэ: “Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг сонгох биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. Бид өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчлан тулаанд итгэл төгс ялах болно” гэлээ.

Д.Энхбат: “Монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалж, гурван салаа мөчрийн уялдааг хангаж, гадаад тулгуур бодлогыг өвлөж, Монголын ард түмнийхээ төлөө зүтгэнэ. Энэ сонгуульдаа нээлттэй, шударгаар ажиллах болно. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадвал нам бус нас хүйс үл харгалзсан Монголын хамгийн чадварлаг, туршлагатай хүмүүсийн хамтрасан баг байгуулж, Монгол хүн бүхнийг чадна гэдгийг харуулах болно” гэж мэдэгдлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.