Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Жүжигчин И Сынги болон И Да Ин нарыг үерхэж байгааг баталжээ

"Хваюүги", "Миний найз охин 9 сүүлт үнэг", "Вагабонд" зэрэг кинонуудаараа бид бүхний танил болсон жүжигчин И Сын Ги найз бүсгүйтэйгээ үерхээд нэг жил болж байгаагаа зарлажээ. 

Түүний найз бүсгүй нь залуу жүжигчин И Да Ин бөгөөд хосууд голф тоглох хоббигоороо танилцаж байжээ. Тэд эхэндээ ах дүүгийн харилцаатай байсан ч 5-6 сарын өмнөөс бие биенээ илүү таньж мэдэн дотно харилцаатай болсон байна. Энэ талаарх мэдээллийг жүжигчин И Да Иний харьяалагддаг "9Ato Entertainment" баталсан байна.

Тэднийг товчхон танилцуулахад, Жүжигчин И Сын Ги нь 1987 онд төрсөн. Тэрээр анх 2004 онд дуучнаар дэбютээ хийж байсан ч сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээл дээр түлхүү ажиллаж байгаа юм. Одоогоор жүжигчин И Сын Ги “Master in the House” шоунд оролцож байгаа бөгөөд сүүлд Солонгосчуудын төдийгүй Азийг байлдан дагуулсан “Mouse” киноны гол дүрд тоглосон юм. 

Харин жүжигчин И Да Ин нь 1992 онд төрсөн бөгөөд жүжигчний гэр бүлээс гаралтай юм. Түүний ээж алдарт жүжигчин Кён Ми Ри буюу бид бүхний мэдэх "Жангум" киноны Чой ахайтан. Мөн түүний эгч И Юү Бин нь ч чадварлаг залуу жүжигчин гэдгээрээ алдартай юм. Жүжигчин И Да Ин анх 2014 онд анхны дэбютээ хийсэн бөгөөд тэрээр "Хваранг" кинонд бүтээсэн гэнэн томоогүй СүЁны дүрээр бид бүхний танил болж байсан. Тэрээр  сүүлд  “Alice” кинонд тоглосон юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.