Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
ХӨСҮТ-д юу болоод байна вэ?

Цар тахлын халдварыг бүтэн 10 сарын турш барьж тогтоогоод байсан ХӨСҮТ-ийн удирдлагыг оролдож эхэлснээс хойш шуурхай удирдлага, зохион байгуулалтад УОК болон ЭМЯ-ны зүгээс илт оролцож, элдэв дарамт шахалт үзүүлэх болсноор хамт олны урам зориг, идэвх санаачлага суларч, улмаар өвчлөл нэмэгдэхэд хүргэснийг үйл явцын өрнөл нотолж байна.


Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан дур мэдэн ХӨСҮТ-ийн бүхэл бүтэн тасгийг дүн өвлийн хүйтнээр Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэрийг мугуйдлан гаргаж, үүний улмаас халдварын шинэ том голомт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ, ЭМЯ-ны хооронд мэргэжлийн ноцтой зөрчилдөөн үүсч байсныг олон нийтийн сүлжээнээс мэддэг болсон.

Өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн ажилтнуудын хувьд дархлаа муудах, ажлын идэвх суларч байгаа нь хэнд ч тодорхой бөгөөд энэ нь ажлын алдаа дутагдал гаргахад хүргэж байгааг ойлгож мэдрэх ёстой байсан. Гэтэл засч залруулахын оронд буруутган шүүмжилж, олон нийтийг өдөөн турхирч, улстөрийн тэмцэлд уриалан дуудсаны уршигаар Засгийн газар огцроход хүрсэн. Ингэж алдаа гаргасан нь эрүүл мэндийн салбарын хэсэг ажилтны буруу байсан нь үнэн. Гэхдээ үүнээс болж Засгийн газар огцорсон нь эрүүл мэндийн салбарын буруугаас биш болох нь улам бүр тодорхой болж байна.

Үүнээс хойш юу болов. Яавч өөдтэй зүйл болсонгүй. Халдварын тархалт эрс нэмэгдэж хоёр оронтой тооноос дөрвөн оронтой тоонд хүрч, өдөртөө 1300 гаруй тохиолдол бүртгэгдэж, өдөр өнжихгүй нас баралт гарч байна.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захиралаар шинээр томилогдсон Л.Баттөр нь халдвартын чиглэлээр мэргэшээгүй, ердөө л эрүүл физиолиогийн багш мэргэжилтэй хүн. Тэрээр ирсэн цагаасаа л хамт олныг басамжлан, олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнийг хяхан хавчиж, “Хамтарч ажиллаж чадахгүй бол зайлаарай” гэж дарамтлах болжээ. Эхнээсээ нэлээд хэдэн хүнийг халжээ. Эмнэлэгийн орлогч захиралуудыг бүхэлд нь өөрчилж, алба нэгжийн дарга нарыг ээлж дараалан халж байна. Тухайлбал, Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Тунсаг, Санхүүгийн хэлтсийн дарга Хунзаяа, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхбат, Сургалтын албаны дарга Баярсайхан, Эм зүйн албаны дарга Баярцэцэг, Аж ахуйн албаны дарга Элбэгбаяр гээд олон хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Цаашилбал, ХӨСҮТ-ийн ерөнхий халдвар судлаач С.Оюунгэрэл, ДОХ,БЗДХ-ын албаны дарга Л.Даваалхам гээд хэд хэдэн хүнийг ажлаа өг гэж шахаж байгаа сурагтай. Ковид-19-ийн эсрэг баг хамт олон болж ажиллаж байсан эдгээр хүмүүс бол ХӨСҮТ-д 10-20 жил ажилласан, мэдлэг туршлагатай, мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой хүмүүс юм. Харин тэдний оронд ямар хүмүүс томилогдож байна вэ?


Эмчилгээ эрхэлсэн орлогч, Халдварт өвчний тандалт судалгаа эрхэлсэн орлогч хоёроос бусад нь бараг бүгдээрээ гаднаас ирсэн мэргэжлийн бус хүмүүс байна. Тэдний ихэнх нь АШУҮИС-ийн багш нар байгаа нь анхаарал татна. Сүүлийн үед ялангуяа, Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан, С.Энхболд нар томилогдон ажилласнаас хойш ЭМЯ-д болон бусад төрөлжсөн тусгай эмнэлэгийн удирдлагуудад АШУҮИС-ийн багш нар олноороо томилогдох боллоо. Үнэн хэрэгтээ АШУҮИС-ийнхан дангаараа салбарын бодлогыг бүхэлд нь тодорхойлно гэдэг эргэлзээтэй. Үүний баталгаа нь ЭМЯ-д томилогдож очсон АШУҮИС-ийн багш нарын олонх нь хэсэг хугацааны дараа “ажлаа хаяад” төрхөмдөө буцсан явдал юм. Харин ХӨСҮТ-д тэд бат сууриа эзлэхийг эрмэлзэж байна.


Сүрьеэгийн тандалт судалгааны албаны даргаар АШУҮИС-ийн уламжлалт анагаах ухааны багш Э.Оюунчимэг томилогджээ. Гэтэл энэ алба бол ХӨСҮТ дотроо хамгийн олон доктор, профессоруудтэй мэргэшсэн хамт олон билээ. Талбарын тархвар судлал, сургалтын албаны дарга болон төсөл хариуцсан мэргэжилтнээр Азжаргал, Үүрцайх нарын мэргэжлийн бус хүмүүсийг мөн л гаднаас томилжээ. Санхүүгийн албаны даргаар мэргэшсэн ня-бо-гийн зэрэггүй Б.Пагамдулам гэгчийг мөн л гаднаас авчирч томилжээ. Аж ахуйн албаны даргаар И.Батням гэгчийг томилсон нь Т.Мөнхсайхан сайдын эзэмшлийн Хүчит шонхор захад жолоочоор ажиллаж байсан нэгэн аж.
Ийм л чанаргүй халаа сэлгээ ХӨСҮТ-ийнхэнийг бүхэлд нь бужигнуулж, хэзээ хэнийг халах шийдвэр гар дээр ирэх бол гэсэн айдаст автуулаад удлаа. Л.Баттөр захирал “Би удирдлагын түвшинд 40-ээс дээш насныхантай баг болж ажиллахгүй” гэж үг алдсан гэнэ. Тэр ч бүү хэл ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлд 50-аас дээш насны хүн оруулахгүй гэж мангартжээ. Эрдмийн зэрэг цол, ажлын дадал туршлага бол нас ахих тусам нэмэгддэг болохоос биш Л.Баттөр захирлын хэлдэгээр 50 нас дотор тогтчихдог, тэгээд 50 нас дотор л ажиллаж болдог хязгаарлалт биш.


ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн одоогийн гишүүн, академич, доктор профессор П.Нямдаваа, доктор профессор Бат-Очир, доктор профессор Д.Нямхүү, доктор А.Бурмаа, Б.Дармаа, Л.Даваалхам . . . гээд бараг бүгдээрээ 50-аас дээш насны хүмүүс байгаа. Одоо тэд бүгд “халагдаж”, харин АШУҮИС-ийн шинэхэн докторууд байраа эзлэх бололтой.
Ийм л нэг шинэчлэгч зорилгоо мэдэхгүй, зовлон тарьж явна.

эх сурвалж: newsmedia.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.