Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
МЧБХ-оос "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас энэ оны 3-р сарын 11-нд албан ёсоор COVID-19 халдварт өвчнийг цар тахал хэмээн үзсэн. Нөхцөл байдлаас шалтгаалан ал өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Олон улсын Олимпын хорооноос зуны 32 дахь удаагийн олимпын их наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг дуусталх хугацаанд Токио хотод зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор зарласан билээ. 

Тус 2021 онд зохион байгуулагдахаар болсон зуны Олимпод 200 гаруй улс орны 11 мянга орчим тамирчин нийт 33 спортын төрөлд өрсөлдөнө.

Үүнтэй холбогдуулан Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ.

Хурлаар "Нур-Султан-2019" ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдсэн байна. Улмаар Олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын нэрс ил боллоо. Ингээд "Токио-2020" олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн тамирчдыг танилцуулж байна. 

Эрэгтэйчүүдийн

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа

 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.