Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
БХБ-ын яамны дэд сайд Э.Золбоо арматур импортлогчидтой уулзлаа

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр арматур импортлогчидтой уулзлаа. Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг Улаанбаатар менежмент, Үүртээл ХХК-ны удирдлагуудтай уулзсан юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр арматурын 1 тонн тутмын үнэ хэдхэн хоногийн өмнө 3сая 300 мянгад хүрсэн. Харин өнөөдрийн байдлаар 3сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэдий арматурын үнэ буурч байгаа ч цаашид дэлхий зах зээлийг таах боломжгүй байна гэж импортлогчид ярилаа. Учир нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ хэлбэлзэлтэй байна. Тиймээс гол нийлүүлэгч болох Хятад болон Оросын зах зээлийн нөхцөл байдлыг харах юм байна.

Арматур импортлогчид арматурыг нөөцлөхгүйгээр, дотоодын зах зээлээ таслахгүй байх чиглэлийг барьж ажиллаж байгаагаа хэллээ. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс арматур импортлогчдоо дэмжихийн тулд хил, гаалийн татвараас чөлөөлөх боломжтой эсэхийг судалж, холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлээд байна. Харин импортлогчдын зүгээс тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэдгийг учирласан юм. Коронавирус цар тахлын улмаас Хятад болон Оросоос арматур орж ирэхэд 14 хоног цаашлаад хоёр сар хүртэл хугацаагаар саатдаг аж. Тиймээс дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэл гардгийг хэллээ.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э. Золбоо Төрийн байгууллага, хувийн хэвшлээ дэмжиж хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллана гэлээ. Мөн цаашдаа ган боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломжтой эсэхийг судалж, гадагш гаргах мөнгөн урсгалаа ч дотоодоо барих асуудал дээр мөн санал солилцсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.