Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Мөрийн хөтөлбөр: Нэр дэвшигчид эдийн засаг, эрүүл мэнд, эв нэгдлийн төлөө юу амлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авч, албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлсэн билээ. Иймд уншигч та бүхэндээ нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн тоймлон хүргэж байна.

1. ЭВ НЭГДЭЛ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Ард түмнийхээ эв нэгдлийг бух талаар бэхжүүлж, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэнэ. Үндэсний язгуур эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө эв нэгдэлд аюул занал учруулж болзошгүй аливаа санаархлыг хатуу хориглоно.

Нийгэмд баян хоосны ялгаралд суурилсан талцал хуваагдал үүсч, гүнзгийрэн ужиграхаас сэргийлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг баримтлан, ард түмнийхээ эв нэгдлийг бэхжүүлнэ.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ: Үндэсний эв нэгдлийг дээдэлж, Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг дэлгэрүүлж, хэрэгжүүлж ажиллана.

Улсын Их Хурал - Засгийн газар - иргэний нийгмийн байгууллага - иргэн хоорондын хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэж, худал улс төлжилт, намчирхал, хийрхэл нь үндэсний эв нэгдэлд ноцтой хохирол учруулах, нийгмийг хуваагдалд хүргэх аюултай гэсэн узэл санааны хүрээнд эрүүл бус аливаа талцлыг эсрэг зогсож, таслан зогсоох дорвитой а.жлуудьт санаачилна.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Монгол Улсын термийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд иргэд, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудтай байнгын, шууд холбоотой байхыг эрхэмлэж, үндэсний, нийтийн эрх ашиг, Монгол хүний төлөө аливаа санал, санаачилгыг дэмжин ажиллана.

2. ШҮҮХ, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ 

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Шуух, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.

Эрх мэдэлтэн, эд херенгэтенд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хун бүрд хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ: Үндсэн хуулийн хүрээнд ШҮҮХ байгуулах тухай хуулийг шинэчилж, сахилга хариуцлага алддаг, ёс зүйгүй, өргөсөн тангаргаа зөрчдөг шударга бус, шүүгчдийг огцруулж, бусдыгаа манлайлдаг, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тууштай хамгаалагч, ёс зүй, харилцаа, хандлага, хүнлэг байдлын хувьд өндөр төвшинд хүрсэн хуульчдыг шударга өрсөлдөөнөөр шүүгчээр томилох бодлого баримтална.

Торгодог, шийтгэдэг бус дэмждэг, зөвлөдөг, урьдчилан сануулдаг, хамтран ажилладаг ардчилсан төрийн соёлыг түгээн дэлгэрүүлнэ.

Хууль сахиулах болон шуух эрх мэдлийн байгууллагын албан тушаалтны ёс зүй, зан харилцаа, хандлага, шударга байдал, тавих олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Ёс зүйтэй, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй Монгол хүн, Монгол нийгмийг төлөвшүүлэхэд анхаарч, хүний биш хуулийн засаглалын дор хараат бус, алагчилж тал хардаггүй шударга шүүхийн зарчмыг хатуу сахиулж, шүүхийн шинэтгэлийг тууштай дэмжих бодлого баримтална.

3. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ТЭГШ ХУВААРИЛАХ, УУЛ УУРХАЙН ТОМООХОН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.

Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, ур ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. ”Дубайн гэрээ"-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ: Сүүлийн 25 жилийн хугацаанд нийтийн өмч болох байгалийн баялаг хайх, олборлох уйл ажиллагаа асар их нэмэгдсэн хэдий ч улсын өр өсөн нэмэгдсээр байгаад анхаарлаа хандуулж, Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, ур нөлөө, ашигтай байдалд мониторинг хийж, байгалийн баялаг олборлох үйл ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг хатуу баримтлах бодлогыг санаачлан боловсруулна.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, ажил эрхлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ЖДҮ, орон нутгийн хөгжил, орлого хуваарилалт, хүртээмжийн тэгш бyc байдлуудыг бууруулах бодлогыг дэмжиж ажиллана. Эдийн засгаа тэтгэх банк, санхүү хөрөнгийн зах зээлийн хүчирхэг тогтолцоог хөгжүүлж, финтекийн салбарыг бэхжүүлж, бүc нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.

4. УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:  Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хуч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг эргетген олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана.

”Мянганы төмөр зам“ үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана

5. АВЛИГЫН ЭСРЭГ...

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авилга, албан тушаалын гэмт хэрэгт ХҮЛЭЭЛГЭХ хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авилгаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ. Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрхзүйн орчныг бий болгоно.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ: Авилгатай тэмцэх газрыг соён гэгээрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх чиг уургийг сахих эрх зүйн орчин бүрдүүлэх, Авилгын шалтгаан, эх үүсвэр, сурвалж нь шударга бус, тэгш бус, тодорхой бус, хуулийн цоорхой гэж үзэн авилгад хамгийн ихээр нэрвэгдэж байгаа салбарыг хууль тогтоомжийг ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдалд нийцүүлэн өөрчлөх уйл ажиллагааг иргэд, хуулийн этгээдтэй хамтарч зохион байгуулна

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Авилгатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлыг хангах улс төр, эрх зүйн орчинг бүрдүүлэхийг дэмжинэ.

6. ТӨРИЙН АЛБЫГ МЭРГЭШҮҮЛЭХЭД ЯМАР ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ НЬ

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт, давуу байдал олгодог байдлыг таслан зогсоож, хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ. Улс орныг хөгжилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлж, “Сайн засаглал”-ыг бэхжүүлнэ.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ: Иргэддээ итгэж, анхан шатны нэгж дээрээ асуудлаа шийдвэрлэх зарчмыг нутгийн удирдлагад бэхжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох зарчим баримталж, орон нутгийн эрх мэдэл, төсвийн боломжуудыг нэмэгдүүлэх санал, санаачилгыг дэмжинэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эрдэнэт, Дарханыг нэн яаралтай улсын чанартай хотын статус олгох асуудалд анхаарч ажиллана.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Ëc зүйн хариуцлагын тогтолцоог төрийн албаны бүх шатанд бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, цахим хэлбэрт оруулах, улс төрийн томилгоог халж өндөр боловсролтой, мэргэшсэн төрийн албан хаагчийг чадамжид суурилсан тогтолцоогоор дэвшүүлдэг болгохын төлөө улс төрийн намуудтай хамтран ажиллана.

Сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн бодлого, төрийн үйлчилгээг сайжруулахын тулд төрийн үйл ажиллагааг хянадаг иргэний нийгмийн эгэх хариуцлагын механизмыг хөгжүүлэхэд иргэд, олон нийтийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

7. МОНГОЛ ТӨРИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО ЗАЛГАМЖЛАГДАХ ЁСТОЙ

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх:  OXУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлээ батжуулан хөгжүүлж, “Гуравдагч хөрш” орнууд, олон улсын байгууллагуудтай өрнүүлж буй харилцааны эдийн засгийн үp өгөөжийг нэмэгдүүлнэ

Олон улс, бус нутгийн харилцаанд гарч буй өөрчлөлт шинэчлэл, зөрчил сөргөлдөөнд анхааралтай хандаж, үндэсний ашиг сонирхлыг дээдлэн эвлэрлийг эрхэмлэгч байх идэвх санаачлагатай гадаад бодлого хэрэгжүүлнэ.  “Хүчирхэг Монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттай иргэдийн визгүй зорчдог орны тоог xoëp дахин нэмэгдүүлнэ.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:  Мөнхийн xoëp хөрштэй харилцах уламжлалт бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээ гуравдах хөршийн бодлогыг шинэ төвшинд гарган эрчимжүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажиллана. АНУ, ИБУИНВУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улсуудтай холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Гуравдагч хөршөөс орж ирж буй хөрөнгө оруулалтад онцгой анхаарна.

Гадаад бодлогыг нэг цонхоор хэрэгжүүлж төрийн дипломат бодлого залгамж халааг хэлбэрэлтгүй сахина.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Монгол Улсын Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарч, хөрш xoëp оронтой найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэхийг дэмжинэ.

Газрын тос, хүнс, өргөн хэрэглээний барааны импортын хэт хамааралтай түүхий эдийн экспорт голлосон, байгалийн баялаг нөөцөд тавих хяналт алдагдсан, үндэсний үйлдвэрлэл, хөдөлмөрийн нөөц доройтсон, үнийн өсөлтөд өртөмтгий, газар зүйн хувьд түгжигдмэл зэрэг хэт өрөөсгөл, эмзэг бүтэц бүхий Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулна.

8. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АНХААРАХ НЬ

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: “Эрүүл эх нялхас” үндэсний  хөтөлбөр санаачлан боловсруулж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг дэлхийн төвшинд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана. Эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарна.

Нийтийн   биеийн    тамирыг    хөгжүүлэх,    иргэдээ    чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог олон төрөлтэй, хамралт өргөнтэй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг цахим мэдээллийн тогтолцоогоор холбож, иргэд хувиас хийж буй төлбөрийн улмаас санхүүгийн хүндрэл, ядууралд opox эрслэлгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг олгох бодлогыг дэмжинэ.

9. ЯДУУРЛЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Ажилгүйдлийг бууруулах хүрээнд ажлын байр нэмэгдүүлж, чинээлэг дундаж давхаргыг хун амын зонхилох хэсэг болгоход чиглэсэн ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулна.

Ажилтай, орлоготой өрх бүрийг орон сууцтай болгох,  олон хүүхэдтэй гэр бүлд нэн тэргүүнд хөнгөлөлт үзүүлэх ”Эрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:  Ядуурал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл уусгэх үзэгдэл юм. Ядуурлын шалтгаан нь ажилгүйдэл, ажилгүйдлийн шалтгаан нь авилгалжсан төр засаг, бизнест халгаатай эрх зуйн тоггворгүй орчин гэж үзэн, эдийн засгийг томруулах, хөгжүүлэх нь ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх хамгийн ур дүнтэй арга зам гэдэг итгэн, улсын хөгжилд нөлөө үзүүлэх том төслүүдээ дэмжих, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, хамгаалах бодлого баримтлан ажиллана.

10. СОЁЛ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх: Монгол хун бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.

Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж, “судалгааны их сургууль”-ийг хөгжүүлж, гадаадын оюутан, судлаачийн тоог нэмэгдүүлэн боловсролын ЭКСПОРТЫГ дэмжинэ.

Боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгах, сургуулийн орчныг хотхоны хэлбэрээр хөгжүүлэх малчин өрхийн хүүхдийн боловсролд онцгой анхаарна. Эх хэл, бичгийг бага сургуульд бүрэн эзэмшүүлсний дараа, дэлхийн ”Хоёр гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их, дээд сургуульд сургах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ:   Урлаг, спортын олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ, фестиваль, уралдаан, тэмцээнийг зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхий л төрлийн дэмжлэг үзүүлнэ.

Монгол үндэстний баялаг түүхээс сэдэвлэсэн кино, уран бүтээл, контентуудыг бүтээх, түгээх, сурталчлах аливаа санаачилгыг дэмжинэ.

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Бага, дунд, дээд боловсролын байгууллагын сурган хүмүүжүүлэх чадавхыг дээшлүүлэх, оюутан сурагч бур сурч боловсрох, бие бялдраа хөгжүүлэх таатай нехцлеер хангагддаг байхад анхаарч, сурган хүмүүжүүлэх байгууллагын стандартыг тегелдержуулж, мөрдүүлэх, сургалтуудыг терелжуулэх аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллана.

Монгол хун дэлхийд ерселдех боловсрол, ур чадвартай, хөрвөх чадвартай байхыг чухалчилж, боловсрол, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний салбар дахь терийн дэмжлэг, хэрэгжилт, үр дүнг сайтар хянадаг тогтолцоог бурдуулэх бодлогыг дэмжиж ажиллана.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж, сурган хүмүүжүүлэх, мэдлэг олгох аливаа уйл ажиллагаа хүртээмж өндөртэй, өгөөж сайтай, тэгш боломжтой байхад онцгой анхаарч ажиллана.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.