Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
АН-аас Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдэл хүргүүлжээ

Ирландын агаарын тээврийн “Ryanair” компанийн нисэх онгоцыг Минск хотод яаралтай газардуулсан үйл явдалтай холбогдуулан АН-аас Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд мэдэгдэл хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд,

"Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яаманд

2021 оны 5-р сарын 23-ны өдөр Ryanair компанийн Афинаас Вильнюс чиглэлд нисэж явсан онгоцыг олон улсын холбогдох гэрээ конвенци зөрчин буулгаж, Роман Протасевичыг баривчилсан явдлыг Монголын Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан явдал гэж дүгнэж байна.
 
Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал нь ямар нэг улсын дотоод асуудал биш бөгөөд олон улсын нэг стандарттай зүйл тул Монголын Ардчилсан Нам нь хүний эрхийн дээрх зөрчлийг Европын Холбооны улсуудын нэгэн адил шийдвэртэй буруушааж байна.
 
Nexta телеграм сувгийн Ерөнхий Редактор Роман Протасевичийг нэн даруй суллан, олон улсын хэм хэмжээнд нийцсэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь хангахыг Беларусь Улсын эрх баригчдад хандан уриалж байна.
 
Хувийг Монгол Улсын Гадаад Хэргийн Яаманд
Монголын Ардчилсан Нам
 
2021 оны 5-р сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот" гэжээ. 
 
Хэргийг сануулахад, Энэ сарын 23-ны ням гарагт Беларусийн нийслэл Минск хотын нисэх буудалд “Ryanair” компанийн нисэх онгоц ослын буулт хийсэн бөгөөд тухайн үед нисэх онгоцонд бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу онгоц Беларусийн нийслэл рүү эргэж, газардсан байна. "Бөмбөг суурилуулсан" гэх мэдээлэл худал байсан бөгөөд харин онгоцонд зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.