Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Та хүүхдэд ээлтэй жолооч мөн үү?

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 64 хүүхэд амиа алдсан. Үүний 23 хүүхэд нь өөрийн амьдардаг хашаандаа тоглож байх үед эцэг эх, асран хамгаалагч нь хөдөлгөөн эхлэхээсээ өмнө орчноо шалгаагүйн улмаас тухайн хүүхдүүдийн амь насанд хүрчээ. Яг одоо ТЦА-аас “Хүүхдэд ээлтэй жолооч” аяныг эхлүүлж байна. Тус аянд Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөл, Эрүүл мэндийн яам, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, сургалт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус аян улсын хэмжээнд нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.

Аяны хүрээнд хийгдэх ажлууд:

 

  1. 10 хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүй хөдөлгөөнд оролцуул байгаа эцэг эх,  асран хамгаалагчийг тогтоож, хор уршгийг ойлгуулах.

  2.  “Би хүүхдэд ээлтэй жолооч” уриалгыг аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар аялуулах.

  3. Эрсдэл бүхий Ерөнхий боловсролын сургуулийн судалгааг гаргаж, эрсдэлгүй орчин бий болгох ажил, арга хэмжээ зохион байгуулах.

  4. Сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч нарт цахим хэлбэрээр сургалт зохион байгуулах.

  5. Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 анги, 3-5 анги, 6-7 ангийн сурагч нарын дунд 3 төрлөөр гар зургийн уралдааныг зохион байгуулах.

  6. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд зорилтот мэдээ, шторкын уралдааныг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах.

  7. Цахим орчинд хандалт ихтэй, идэвхтэй хүмүүстэй хамтран хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх уриалгыг олон нийтэд түгээх.

  8. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх баримтат кино бэлтгэн, олон нийтэд хүргэх.

  9. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, буруу тээвэрлэлтээс үүсэх эрсдэлийг  жолооч, эцэг эхэд хор уршгийг ойлгуулах.

  10. Тандалт судалгаагаар осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг нарийвчлан гаргах тогтолцоог сайжруулах арга хэмжээ авах.

 

Монгол улсын хэмжээнд 2011-2020 оны байдлаар хүүхэд өртсөн 9779 осол бүртгэгдэж,  10,332 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 9874 хүүхэд буюу 95,7 хувь нь гэмтэж, 485 хүүхэд буюу 4,7 хувь амь хохирсон байна. Нийт ослын 8,358 буюу 85 хувь, гэмтсэн хүүхдүүдийн 8,699 буюу 88 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол амь хохирсон хүүхдүүдийн 386 буюу 80 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

 

Өнгөрөгч онд улсын хэмжээнд 625 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 64 хүүхэд амь насаа алдсаны 23 хүүхэд нь авто зам бус өөрсдийн амьдардаг хороолол, хашаандаа тоглож байх үед нь эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхээсээ өмнө орчноо шалгаагүйн улмаас, 30 хүүхэд нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ буюу тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас осолд өртөж амь хохирсон байна.

 

Энэ оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 69 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Энэ нь шууд эцэг, эх насанд хүрэгчдийн хариуцлага, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд юм.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.