Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Гэр бүлийнхээ эрүүл мэндийг ганцхан шанаганд даатгасан Монголчууд

Хувь заяаны аяга, эсвэл тогоо гэж ярьдаггүй. Шанага гэдэг үр хүүхэд хайртай хүмүүстээ хоол, цайгаа аягалж өгдөг айлын гол хэрэгсэл.

Монголчууд шанагыг дээшээ харсан сав хэмээн үзэж охиныхоо инжинд өгдөг ёс зарим газруудад бий. Нөгөө талаараа хамгийн халуун зүйлрүү дүрдэг хөдөлмөрийн багаж.
Гэтэл бид буцлам халуун хоол цайгаа, хуванцар шанагаар хутгах тохиолдол маш их байна.
 
Найрлага нь тодорхойгүй сав суулганууд манай улсад орж ирдэг нь өнөөх л төрийн хяналт сулынх.
 
Манайхны хэрэглэж байгаа хуванцар шанагыг ихэвчлэн HDPE /өндөр нягтралтай полиэтилен, PP /полипропилен/ гэсэн хоёр хуванцараар хийдэг.
 
Энэ нь 180 хүртлэх градусыг тодорхой хугацаанд тэсвэрлэх бөгөөд удаан хэрэглэсний дараа халуун тэсвэрлэх чадвараа алдаж дахин боловсруулах тусам хатуурч, шинж чанар нь өөр болдог.
 
Хоол хийж буй тогооны ёроол жишээ нь 300 хүртлэх градус хүрнэ. Зарим айлын хуванцар шанага тогооны ёроолтойгоо харьцсаар хайлчихсан байх жишээний. Хуванцар хайлснаар диоксин, фуран, хүнцэл, полихлорт бифенилууд зэрэг нэр төрлийн химийн хорт бодисууд хоол цайгаар дамжин бидний хоолойгоор давж байна гэсэн үг. Эдгээр бодис нь бүх төрлийн хорт хавдар, элэгний өвчлөл үүсгэх, нөхөн үржихүйн системийн ажиллагааны системийг гэмтээж урагт нөлөөлөх зэрэг маш олон төрлийн хорт уршигтай.
 
Гэтэл бид ийм хор, хөнөөлтэй зүйлээр үр хүүхэддээ халуун хоол, цайгаа аягалсаар байх уу?
 
Хайртай хүмүүсийнхээ ирээдүйн хувь заяаны шанагыг нь хайрлахын тулд эрүүл мэндийг нь хайрлая.
 
Ганцхан шанага сольсоноор та бид ирээдүйгээ өөрчилж чадна.
 
эх сурвалж: Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.