Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН-ын С.Эрдэнэд очих саналыг ХҮН-ын Д.Энхбат хуваах зорилготой юу?

Ардчилалд аюул учирлаа, ардчиллаа аваръя гэж АН-ыхан олон ярьсан. Гэтэл ардчилалд бус АН-д аюулд учраад байгаа нь улс төрийн үйл явдлууд харуулж байна. АН-ын гишүүд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарынхаа талд зогсож намаа хоёр хувааж, түүнийгээ Монголын төр рүү чихлээ. Улмаар энэ байдал даамжирвал АН хуваагдах эрсдэлтэй гэж улс төр судлаачид дүгнэж буй.

Ийнхүү Ардчиллыг авчирсан ах нар өөр хоорондоо дайсагналцаж байх үеэр тэдний орыг залгах, тэдний байр суурь, саналыг хуваах санаархлыг далд тээсэн Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/ алгуурхан АН-г хэмлэсээр...

Тэр дундаа одоо болох Ерөнхийлөгчийн сонгууль АН, ХҮН-ын нэр дэвшигчдийн хоорондын тулаан болно. Үнэндээ АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийг авах саналыг ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат хуваах биз. Д.Энхбат өөрийгөө “Ардчиллын хүн” гэж тодотгох болсон нь С.Эрдэнэд очих саналыг хуваах зорилготой байж болзошгүй.

2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, түүний дараа улс төрөөс холдсон Д.Энхбат гэнэт гарч ирсэн нь нэг учиртай л таарна. Тэр нь АН-ыг улс төрөөс татаж унагах ХҮН орыг нь залгах юм болов уу?

Харин С.Эрдэнэ бол Ардчиллыг цээжээрээ хамгаалагч, Ардчиллын хараацайнуудын нэг. Тэр өнөөдрийг хүртэл АН-ынхаа төлөө, ардчиллынхаа төлөө ажиллаж байгаа. Гэхдээ түүнийг аль эртнээс Ц.Элбэгдоржийн гар хөл болсон гэх хардлагууд гарах болсон. Тиймээс С.Эрдэнэ нэр дэвшиж буй нь мөн л сонгогчдын саналыг хуваах башир төлөвлөгөө ч байж мэдэх нигууртай. 

Ерөнхийлөгчийн сонгууль АН болон ХҮН-ын цаашдын хувь тавиланг тодорхойлно. Тус хоёр нам бие биенээ хэмлэж, хэн ч дараагийн улс төрийн хүчин болох бэ гэдгийг шийдэх биз.

Ямартай ч Ардчиллын хараацай, ардчиллыг хамгаалагч С.Эрдэнэ нам дамжигч, урвагч, аймхай гэх хочийг зүүж буй Д.Энхбатад тийм ч амар бууж өгөхгүй биз.

 

Б.Төр 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.