Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Гүндалай: Ц.Элбэгдорж ХҮН-аар Х.Баттулгыг зайлуулж, Д.Энхбатыг сойсон

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ээлжит лайв мэдээлэл хийх үеэр ноцтой мэдээлэл хийв.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхыг ХҮН хийсэн. Тэднийхээс Х.Баттулгыг Цэцэд өгч нэр дэвшүүлэхгүй болгосон. ХҮН-ын ард Ц.Элбэгдорж байсан. Ц.Элбэгдорж одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-ын ард байгаа.

С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нартай Женко хонь чоно шиг болсон. Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувьд оролцсон. Аль аль нь Авлигатай тэмцэх газарт дуудагдсан учир Женко Баттулгын эсрэг баг хамтдаа хөтлөлцсөн. Д.Энхбатыг ХҮН-аас Ц.Элбэгдорж сойчихлоо.

Дангаасүрэнгийн Энхбат Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад нь зөвлөх байсан. Хоорондоо хэлхээ холбоотой ойр хүмүүс. Одоо ХҮН-ын пиарыг Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч, ойрын хүмүүс хийж буй мэдээлэл байна. ХҮН намаар Ц.Элбэгдоржийн ойр тойрны хүмүүс гүйлдээд яваад эхэлсэн. Ц.Элбэгдоржийн улс төрөөс холдож чадахгүй, тэр их мөнгө тоглолт явсаар байна.

Монголын улс төрд оролцсон, нийгэм эдийн засгийг самарсан оролцсон хэвээр байгаад би харамсч байна. Х.Баттулгыг гаргахгүй байх бүх ажлыг ХҮН хийсэн Цэцэд өгөх гэх мэтээр. Зөв электорат эсвэл-ХҮН-ын хийсэн энэ бүхний ард Ц.Элбэгдоржийн улс төр, их мөнгө яваад л байна.

Шунал, асар их мөнгө, үйлдсэн гэмт хэрэг нь энэ хүмүүсийг улс төрөөс салгахгүй болгочихоод байна. Заавал миний хүн сонгогдох ёстой, үйлдсэн гэмт хэргийг нь шалгачих вий гэдэгт санаа зовниж, тэр их хөрөнгө мөнгө, хор хутгаж байгааг нь түмэн минь нэг бодож үзээрэй гэв. Ийнхүү Л.Гүндалайн үзэж буйгаар ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатыг Ц.Элбэгдорж сойхын тулд Ерөнхийлөгч Х.Баттулгыг замаасаа зайлуулсан бололтой юм.

 

Б.САНАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.