Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Азийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алдана

2020 онд дэлхийн эдийн засаг нийтдээ 8.8 их наяд ам.доллар алдах төлөв байна гэж Азийн хөгжлийн банкны илтгэлд дурдсаныг ТАСС агентлаг дамжуулжээ. “Коронавирусийн халдварын тархалт дэлхийн бараг бүх улсыг хамарснаас энэ онд дэлхийн эдийн засаг 5.8 - 8.8 их наяд ам.доллар алдаж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 6.4 - 9.7 хувиар унах төлөв байна” гэж энэ баримт бичигт дурджээ. Азийн хөгжлийн банкны шинжээчид коронавирусийн халдвараас болоод улс орнуудад хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ сунгаж, хагас жил үргэлжлэх юм бол энэ алдагдал илүү ч байж болохыг үгүйсгээгүй байна. Ийм тохиолдолд хөл хорио хагас жил ч үргэлжилж магадгүй гэжээ. Харин гурван сарын дараа эдийн засгийн идэвхжил сэргээд эхэлбэл алдагдал 5.8 их наяд дээр тогтоно гэсэн байна.
Хөл хорио, хязгаарлалт гурван сар үргэлжилбэл Ази Номхон далайн бүсийн орнуудын нийт алдагдал 1.7 их наяд байх бол хөл хорио хагас жил болох юм бол 2.5 их наядыг алдана гэсэн бол зөвхөн Хятад улсын эдийн засагт 1.1 - 1.6 их наядын алдагдал учирна гэсэн байна. Коронавирусийн халдварын тархалтаас болоод даатгалын компаниуд 203 тэрбум долларын алдагдалд орж байгаа тухай үүний өмнө мэдээлж байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.