Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн баярын хурлыг цахимаар зохион байгууллаа
Газрын харилцааны ажилтны өдрийг уламжлал болгон тавдугаар сард тэмдэглэн өнгөрүүлээд 17 жил болжээ. Энэ жил цар тахалтай холбогдуулан “Баярын хурал”-ыг цахимаар зохион байгууллаа. Хурлыг нээж БХБЯ-ны Хот, байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат үг хэлж, БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын мэндчилгээг уламжиллаа.
 
Тэрээр үгэндээ “ Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хөдөлмөр, зүтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй салбарын нийт албан хаагчид”-д баярын мэнд дэвшүүлж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ.
Хуралд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, мэргэжлийн холбоод оролцож, видео мэндчилгээ бэлтгэн хүргүүллээ.
Хурлын үеэр дэвшилтэт технологи дээр суурилсан цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, Газрын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг, Газрын харилцааны ажилтны өдөрт зориулан зохион байгуулсан ажлуудын талаар ярилцаж, цаашдаа хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын төлөвлөгөөг ярилцаж шийдвэрлэлээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.