Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах, мөн  Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаар цэвэрлэгдсэн усыг үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газраас хүлээсэн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан тул 2021 оны 3 дугаар сарын 31-нд АНУ-ын Мянганы Сорилтын корпорациас компакт гэрээ хүчин төгөлдөр болж, санхүүжилтын эрх нээгдсэн. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр ашиглалтад орсноор ус хангамжийн төвлөрсөн системд жилд 50 сая м3 ус нийлүүлэх бөгөөд Улаанбаатар хотын баруун хэсэг Туул, Био, Жаргалтант тосгон, Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Баянголын амын хэрэглэгчдийг болон шинээр байгуулагдах Шинэ зуун мод, Майдар хотуудыг усаар хангах юм.

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр      

Түүнчлэн хаягдал усыг дахин боловсруулж, эргүүлэн ашиглах төсөл хэрэгжснээр жилдээ 18.0 сая м3 хүртэл хэмжээний усыг дахин боловсруулж,  Дулааны 3,4-р станцуудын технологийн хэрэгцээнд нийлүүлнэ. Ингэснээр станцуудын технологийн хэрэгцээнд нийлүүлж байгаа газрын гүний усыг багасгаж,  цэнгэг усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой.

Ус гүн цэвэршүүлэх байгууламж

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.