Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Залуус-1” хорооллын техник эдийн засгийн урьдчилсан судалгааны эх загвар боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын явцыг танилцууллаа

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгын хүрээнд 5 мянган айлын “Залуус-1” орон сууцны хорооллыг барих төслийн явцын талаар танилцуулгыг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар сонслоо.

“Залуус- 1” орон сууцны хорооллыг Морингийн даваа орчмын “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн 57 га, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн эзэмшлийн 34 га талбайд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Барилга, хот байгуулалтын яамны зүгээс “Залуус-1” орон сууцны хорооллыг хэрэгжүүлэх байршлыг тогтсонтой холбогдуулан нийслэл хотын төвийн төвлөрлийг сааруулах, шинэ дэд төв хөгжүүлэх, авто замын орц, гарцыг шийдэх, эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн хангамжийг оновчтой төлөвлөх зорилгоор орон сууцны хорооллын Техник Эдийн Засгийн урьдчилсан судалгаа, Эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулаад байна. Танилцуулгын эцэст Барилга, хот байгуулалтын сайдаас ажлын хэсгийн гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болгов.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.