Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"Зөв менежмент-зөв тогтолцоо" сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа

Барилга, хот байгуулалтын яам, "Менежмент ба ур чадварын хүрээлэн" ТББ-тай хамтран Төрийн албан зөвлөлийн оролцоотой Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2013, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандарт, Эрсдэлийн менежмент удирдамж стандарт ISO 31000:2020 болон төрийн захиргааны байгууллагад стандарт нэвтрүүлэх арга зүй, ач холбогдол, үр нөлөө зэрэг агуулгын хүрээнд "Зөв менежмент-Зөв тогтолцоо" сэдэвт сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ хүний нөөц, байгууллагыг эрсдлээс хамгаалах, чадавхжуулж, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь байгууллагын болон салбарын хөгжилтэй шууд хамааралтай болохыг онцоллоо. Мөн цаашид стандартуудыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.
 
Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба “Төрийн албаны байгууллагад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд мэдвэл зохих олон санаа, асуудлуудыг хөндсөний дотор “Байгууллага доторх соёлтой харилцаа, хандлагыг төлөвшүүлэн зөв менежментээр зөв удирдвал баг хүчтэй байж чадна.” гэж онцолж, хөл хорионы энэ хүнд цаг үед салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотой хамтарсан сургалтыг зохион байгуулалтын өндөр түвшинд хийж байгааг сайшаан тэмдэглэв.
Сургалтад БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТ, ТОСК, Аймгуудын ГХБХБГ-ууд, МБҮА, МБНХолбоо, МБМҮХолбоо, МБГБХолбоо, ОСНААҮЭХолбоо ТББ-ууд, “MCS property” ХХК, “Ултрасоник” ХХК, “ЧММ” ХХК, “Эс Ди Инженеринг энд Констракшн ХХК”, “Бульдорс Мон” ХХК, “Royal New Castle” LLC зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд бүхий 100 гаруй албан хаагчид оролцов.
 
Дашрамд дурьдахад энэхүү сургалтыг “Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр”-ийг угтан Төрийн захиргааны төв байгууллагын түвшинд анх удаа зохион байгуулснаар онцлог байв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.