Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал боллоо

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2021.04.26/ боллоо. Хуралдаанаар “Ковид-19” цар тахлын цаг үеийн нөхцөл байдалд тохируулан Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, яамнаас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах чиглэлийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, харьяа газрын дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн Улсын Онцгой комиссоос гаргасан үүрэг чиглэлийн дагуу харьяа байгууллагуудыг ирэх 14 хоногийн хугацаанд хөл хориогоо сахиж, цахимаар ажиллах үүрэг чиглэлүүдийг өглөө. Мөн салбарын ажилтан, албан хаагчдыг вакцинд хамруулах тал дээр анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хуралд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын дарга Д.Баярсайхан нар биечлэн оролцож, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо болон бусад газар, агентлагийн дарга нар цахимаар оролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.