Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ: Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулж, НДШ-ийг 2 хувиар бууруулах төслийг хойшлууллаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар  “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын 23 гишүүн тавдугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Түр хороо  байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Тэрбээр "Монгол Улсын хүн амын 48 орчим хувь нь оршин суудаг, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний  66.7 орчим хувийг бүрдүүлж байгаа Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудал байна. Эдийн засаг нийгмийн бүх талын асуудлыг бодлогын түвшинд цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж,холбогдох хууль тогтоомжийн уялдааг хангах чиглэлээр ажиллах Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах талаар тогтоолын төсөл боловсрууллаа. Тогтоолын төслийг түр хорооны эрхлэх асуудлыг тодорхойлон байгуулах болон тогтоолыг дагаж мөрдөх хугацааг заасан хоёр заалттайгаар боловсруулсан бөгөөд тус хороо нь Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүдээс бүрдэнэ" гэлээ.

Ингээд Түр хороо байгуулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх буюу 56.4 хувь нь дэмжиж,  тогтоолын төсөл батлагдав. 

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух гишүүн байгаагүй тул эцэслэн батлахад бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар товлосон ч хойшлууллаа.

Учир нь хууль санаачлагч болон ажлын хэсэг байхгүй тул Дэгийн тухай хуульд зааснаар эцэслэн батлахыг хойшлуулна гэж заасан тул ийнхүү хойшлуулсан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.