Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн дэмжих ТАВАН шалтгаан

Гурван сая ард түмний язгуур эрх ашиг, эв нэгдлийг илэрхийлэгч монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө сонгох сонголт хаяанд ирлээ. Энэ удаагийн сонгуульд МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, АН-ын УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар нэр дэвшлээ.

Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил ид үргэлжилж буй энэ цаг үед МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчдийг илэрхий өнгөлж байна.

Иймд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг сонгох ёстой ТАВАН шалтгааныг танилцуулъя.

1.Монголчууд шударга ёс, хариуцлагатай, ёс зүйт нийгмийг хүсч байгаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцэл, баялгийн тэгш хуваарилалт, нийгэм, эдийн засгийн эрчимтэй хөгжил, монгол хүн эх орондоо эзэн болж, чөлөөтэй сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд цаашдаа ч оруулна.

2. Эв нэгдлийг илэрхийлэгч

У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, эрх барьж байгаа нам, ерөнхийлөгчтэй хамтарч эв нэгдлээ бэхжүүлэн, санаа нэгдэн нэг зүгт тууштай харж ажиллаж чадваас эх орны минь хөгжил дэвшил богино хугацаанд урагшилж, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт гарна гэж дүгнэж байгаа.

Тиймээс У.Хүрэлсүх “Ардын намын Монгол Улс, Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй шүү. Нэг л Монгол Улс байгаа. Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, эв нэгдлийг илэрхийлэгч байх болно” гэж хэлсэн. Энэ бол Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн үүрэг юм.

3. Баялагтаа Эзэн Монгол

Гаднын компаниуд болон олигархиудын нэр дээр олон зуун лиценз авчихсан байсан. Цадигаа алдсан газар шороо, үнэт баялгийн төлөө эрэлхэг зориг гарган тэмцэж, аливаа хүнд эрсдэлийг давж 938 лицензийг хүчингүй болгож, төр, ард түмнийхээ мэдэлд авч ирсэн хүн бол У.Хүрэлсүх. Энэ 938 лицензийг хүчингүй болгосноор 7.2 сая га газар төр, иргэдийн өмчлөлд ирж, нэг айлд 0.07 га газар ногдвол 227000 айлын хашааны газар юм.

Мөн Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд, Багануур зэрэг алдагдсан байсан томоохон орд газруудаа улсад эргүүлэн авчирсан. Улмаар бүх төрлийн халамжийг нэмсэн, дулаан, ус, цахилгааны үнийн хөнгөлөлт, иргэн бүрт нэг удаагийн мөнгөн дэмжлэг гэх мэтээр баялагынхаа үр шимийг нь Монголчууд бүгдээрээ цар тахлын хүнд хэцүү цаг үед хүртэж байгаа билээ.

Тиймээс У.Хүрэлсүх зориг, ухаан хоёрыг хослуулж улсын өмчийг хууль бусаар авсан этгээдээс төр, ард түмэн өмчөө буцааж авч чадсан юм.

 4. Бүтээн байгуулалт, Цэвэр агаар

Үе үеийн Засгийн газруудын мөрөөдөл болсон олон ажлын эхлэлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар тавьж чадсан. Тухайлбал утаагүй түлш үйлдвэрлэж, түүхий нүүрс түлэхийг хориглосноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эсрэг хамгийн үр дүнтэй арга хэмжээ болж чадсан.

Мөн Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ шисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг дуусгаж ашиглалтад оруулахад бэлэн болгосон, Монголын анхны хурдны зам, Нефтийн үйлдвэр, Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж зэрэг Монголчуудын амьдралд үр шимээ шууд өгөх бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.

Аймгуудын цэвэрлэх байгууламжийг орчин үеийн технологиор шинэчилж байна. Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг нийт есөн аймгийн төвд хоногт 310 шоо метр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд хоногт 310 шоо метр бохир ус хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. 

5. Иргэдээ хүндэлж, иргэний эрхийн төлөө зүтгэж чаддаг

Коронавирус цар тахлаас үүдэж дэлхий дагжин чичирч байхад Монгол Улс хамгийн амар тайван улс байлаа. Тухайн үед гадаадын олон улсад ажиллаж, амьдарч байсан монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргасан.

Ингээд гадаад гацсан монголчуудыг У.Хүрэлсүхийн Засгийн газар тусгай үүргийн онгоцоор ээлж дараатай татан авч эхэлсэн. Тэр үед сөрөг хүчний намынхан “гадаадаас өвчин зөөвөрлөн авчирч ард түмэндээ өвчин тараах” гэж байна хэмээн  дургүйцлээ илэрхийлж байхад У.Хүрэлсүх хариуд нь гадаадад амьдарч байгаа монголчууд жаргал хөөж яваагүй, өөрийнхөө амьдрал болон аав ээж, ах дүүсээ тэжээх гэж харийн оронд очиж ядрахыг үл тоон ажиллаж, амьдарч байгаа. Монголын төр иргэдээ татан авах ёстой. Эх орон нь иргэнээ ядарч явахад нь анхаарч үзэх нь Үндсэн хуульд заасан үүрэгтэй гэж хэлж байсан. 

Төрийн ажлын дунд шатан алдаа гарч, нялх биетэй, нярай хүүхэдтэй эхийг өвлийн хүйтэнд нимгэн хувцастай ХӨСҮТ-д аваачсанд “У.Хүрэлсүх даанч яав даа” гэж халаглан, гэм бурууг бусдад тохолгүй өөртөө хүлээж, хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохдоо “Эх оронд минь иргэн бүхэн үнэтэй” бид иргэн бүхнээ хайрлаж тэдний аз жаргал, сайн сайхны төлөө ажиллах ёстой” гэж хэлээд Ерөнхий сайдын суудлаас огцорч байсан.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, иргэдээ элбэг баян, аз жаргалтай амьдруулах элгэмсэг сэтгэлтэй У.Хүрэлсүх шиг Ерөнхийлөгчтэй болохыг, түүнд төрийн жолоог атгуулахыг түмэн олон хүсэж байна. Тиймээс эх оронд минь иргэн бүхэн үнэтэй гэдэг үгийг У.Хүрэлсүх хэлсэн. Ийм хүн эв нэгдлийг илэрхийлэгч байж чадна.

Эдийн засгийн өсөлтийн үр шимийг өрх гэр, иргэн бүр бодитойгоор хүртэх, ажилгүйдлыг бууруулах, ажилтай, орлоготой өрх бүрийг орон сууцтай болгох, олон хүүхэдтэй гэр бүлд нэн тэргүүнд хөнгөлөлт үзүүлэх ”Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санаачилна гэсэн нь МАН-ын болон У.Хүрэлсүх нэр дэвшигчийн хэтийн зорилго, төлөвлөгөө юм.

 

Э.МӨНХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.