Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЦЕГ болон АТГ-ын алба хаагчид хамтран улсад учруулсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлжээ

ЦЕГ-ын алба хаагчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэстэй хамтран шалгах ажиллагаа явуулж улсад учирсан нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлжээ.

Тодруулбал, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон юм.

 

Мөрдөгчдийн ажлын хэсгээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах тухай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлж, санжүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-нээс нэг талын санаачилгаар татгалзах эрхээ хэрэгжүүлэн, төрд учруулсан 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг шаардсан байна.

Мөрдөгчийн мэдэгдэл, шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд тус компани 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгдлөө.

Ийнхүү авлигын гэмт хэргийн улмаас учирсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг төрд буцаан төлүүлсэн нь ажлын хэсгийн мөрдөгчид болон Монголбанкны ажилтнуудын хамтын ажиллагааны бодит үр дүн юм.

эх сурвалж: АТГ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.